Ким Жон Уны дүү Пёнчаны олимпыг үзэж сонирхоно

Twitter Print
2018 оны 02-р сар 07-нд 18:58 цагт
Мэдээний зураг,

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны 28 настай эмэгтэй дүү Пёнчанын өвлийн олимпын нээлтийн ажиллагааг үзэж сонирхоно гэж албаны эх сурвалжууд мэдээллээ. Хоёр Солонгосыг нэгтгэх өмнөдийн яамны сайдын мэдэгдсэнээр Ким Ёо Жон Ким Ён Нам тэргүүтэй улс төрийн гурван зүтгэлтний хамтаар Сөүлд айлчлах гэж байна.

Ким Жон Унын цорын ганц эмэгтэй дүү Ким Ёо Жон Сөүлд Газардсанаар Ким удирдагчийн гэр бүлийнхнээс Өмнөдийн газар нутагт хөл тавьсан анхны хүн болох юм. 30 настай Ким Ёо Жон 2014 оноос хойш олон улсын хэвлэлийн өмнө гарах болсон. 2014 онд Ким Жон Ун удирдагч Диабет тусч эмчлүүлж байх үед улс төрийн үйл хэрэгт идэвхитэй орж ирсэн гэж ч үздэг. Энэ цагаас түүнийг улс төрийн тавцанд нөлөө нь нэмэгдэж, ахынхаа ойрын зөвлөх болж байна гэж мэдээллээ.

Тэрээр 1987 оны 9-р сарын 26нд төрсөн. Ким Жон Унын адилаар Швейцарьт боловсрол эзэмшсэн.

Энэ удаагийн өвлийн олимпод Умард Солонгосын 280 гаруй тамирчид, төлөөлөгчид, улс төрийн зүтгэлтнүүд, хөгжөөн дэмжигчид оролцохоо мэдэгдсэн. Тэд өнөөдөр хоёр улсын хилийн шугамыг алхаж Өмнөд Солонгост хөл тавилаа.

More than 200 North Korean cheerleaders sporting matching outfits arrived in South Korea on Wednesday ahead of the 2018 Pyeongchang Winter Olympic games

Умардын багийхан улаан өнгийн гадуур хувцас, хар өнгийн малгайгаар жигдэрсэн байна.

The North Korean cheerleaders were spotted arriving at a rest stop as their bus convoy made its way to the Olympic venue

Пхеньянаас ирсэн дээд хэмжээний төлөөлөгчдийн дунд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү, Ажилчдын намын улстөрийн товчооны гишүүн Ким Ёо Жон байгаа аж.

Түүнчлэн Хойд Солонгосын нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг, дуучин Хён Сон Вол уран бүтээлчдийн багийг ахaлж байгаа юм.

The women were all dressed in matching scarlet coats and pelt hats as they walked in single file to their buses


80 хүнтэй найрал дууны баг, бүжигчид, дуучид болон туслах ажилчдаас бүрдсэн 140 хүн Хойд Солонгосоос ирсэн байна. Хэдийгээр ямар үзүүлбэр үзүүлэх нь тодорхойгүй ч ардын дуу, поп, сонгодог бүтээлүүд тоглоно хэмээн Хойд Солонгос мэдэгджээ. Гэвч хамтарсан бэлтгэл хийх цаггүй байгаагаас үүдэн үзүүлбэрийн үеэр алдаа гаргаж магадгүй байгаа талаар Хоёр Солонгосын нэгдлийг хариуцсан яамнаас мэдээлсэн байна.

The cheerleaders were jovial as they piled through the South's immigration control on Wednesday

Харин өнөөдөр 229 хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчид, Үндэсний олимпийн хорооны алба, 26 хүнтэй таеквондогийн баг, 21 сэтгүүлч Өмнөд Солонгост ирнэ.

БНСУ-ын түүхэнд болсон олимпод Умард Солонгос анх удаа оролцох гэж байгаа энэ завшааныг ашиглан АНУ-ын тал Умардтай хэлэлцээр хийх найдлага тээж байна. Умардын багийг ахлан явах Ким Ён Нам Ким Жон Унын дараа орох улс төрийн албан тушаалтан. АНУ-ын багийг дэд ерөнхийлөгч Майк Пенс ахлан олимпод ирж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм.

Майк Пенс хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа: Хэрэв БНАСАУ цөмийн хөтөлбөрөө орхивол "дэлхийн бусад орны ахан дүүсийн эгнээнд" хүлээн авахад бэлэн байна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.