Өглөө

Twitter Print
2018 оны 09-р сар 07-нд 07:10 цагт
Мэдээний зураг,

Шувуудын тухай бодол сэрээсэн өглөөг угтлаа. Үүр тэмдэгрэн дорно зүг улбар шар гэрлийн хөтөч болоод удахгүй холын юм тунгалагших гэж байх юм. Энэ үе бол өглөөний сэрүүн цэнхэр агаар хотын төвөөр нэлдээ тархсан богинохон мөч...Удахгүй тэрэг чарганы давхиан ихсэж, гэр хороолол өглөөний цайгаа чанах утаа эхлэнэ.

Ингээд л түрхэн зуурын цэвэр агаар хулжин одно. Тэр нь үүрийн шаргал туяатай зэрэгцэх... Тавдугаар сургуулийн өмнөх хэдэн өвгөн улиас ойрын өдрүүдэд шаргал навчсаа газрын татах хүчинд алдаж нүцгэрсэн.

Тэгтэл энэ өглөө харин хар навчис ургачихсан юм шиг харлагтаж байх юм. Дүүрэн хар шувуу... Тэдний дуу гэж тэнгэрээр нэг шаагилдана. Юугаа ч ярьдаг юм. Шувууны хэл мэдэх биш... Бараг цаг шахам шаагилаа. Тэгээд л нэвсийсэн хар шувууд нэг нэгээрээ хэд хэдээрээ тэнгэрээр нэг ийш тийш цацагдлаа. Энэ шувууд миний бодож ахуйгаар бол хар тодол юм уу эсвэл улаан хошуут л байх... Хачин олон...Хэдэн өвгөн улиас мөчрөө нахилзуулан харлагтана... Цас орохын урьдал болгож шувууд ингэж зудалдаг л даа... 

Тэгтэл өнөөдөр тув тунгалаг өчигдрийнхийг бодвол намуухан дулаахан үүр цайж байна. Юусан билээ...Шувууны хэл мэддэг бол тэд юу эсийг шаагилдаа бол...

Үүр цайжээ... Нар сэрүүн цэнхэр агаар түлхэн алгуурхан дээшилсээр хот тэр чигээрээ гэрэлтлээ... Ай даа... Нэг сайхан суниамаар...

Ж.Нарангарав

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.