Москва хот их цасанд дарагдлаа

Twitter Print
2018 оны 02-р сар 07-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Москва болон Санкт-Петербург хот орчмоор их хэмжээний цас орлоо. Цаг уурчдын хэлж байгаагаар сүүлийн 60 гаруй жилийн түүхэнд ийм их хэмжээний цас унасан анхны тохиолдол болжээ. Албаны хүний хэлснэрээр 1957 оноос хойш ийм хэмжээний цас ороогүй гэнэ. 

Ням гарагт зарим хэсгээр цасан шуурга секундэд 15-20 метрт хүрч,  22 см цас оржээ. Энэ нь жилд ордог цасны дундажаас хоёр дахин их хэмжээ юм. Москва хотын дэд дарга Перт Биряков цасны хэмжээ даваа гарагийн орой 47 см-д хүрсэн гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар энэ гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, 5 хүн гэмтэж бэртсэн гэж Онцгой байдлын алба мэдээлээд байна. 

Оросын үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлэлд дурдсанаар Москвагийн онгоцны буудлуудад гадаад дотоодын 850 нислэг цуцлагджээ. Нэг шөнийн дотор Москвад 2,000 гаруй мод цасанд дарагдсаны улмаас хугарч унасан байна. 

Их цасны улмаас сургууль цэцэрлэгийг тодорхойгүй хугацаагаар хаасан аж.

 

Москва хотын захиргаанаас мэдээлснээр цас цэвэрлэгээний ажилд 20 мянга гаруй техник хэрэгслийг дайчилсны 4000 гаруй нь самосвал байгаа аж. Байгалийн гэнэтийн гамшигтай тэмцэх Шуурхай албыг байгуулан ажиллаж байна. Цас цэвэрлэх ажилд ням гаригийн оройноос цэргийн алба хаагчдыг дайчилж эхэлжээ. 

A bulldozer plows through snow in Red Square in Moscow on Sunday, February 4.

Москвагийн Улаан талбайн цасыг бульдозероор түрж цэвэрлэж байна. 2-р сарын 4, Ням гараг

Хамгийн хүнд байдал авто замууд дээр үүссэн бөгөөд орсон цасыг нэн даруй цэвэрлэн зайлуулах ажлыг нэн түрүүнд хийж байгаа ажээ. Зам цасанд дарагдсаны улмаас автобус, троллейбус зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж чадахгүй байна. Тиймээс метрогоор зорчигчдын ачаалал эрс нэмэгджээ.

A passenger gingerly leaves a bus during the blizzard in Moscow.
 
A nun shovels snow in front of a nunnery in the village of Bogoslovo, 190km outside Moscow.
A tramway track is cleared of snow.
 
A woman skis on the grounds of the Kolomenskoye estate in Moscow.
 
A girl rides a pony in the Botanical Garden in Moscow.
 
People walk through Red Square in Moscow over the weekend.
 

Эх сурвалж: CNN

Орчуулсан М.Билгүүн, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tuya

      (103.229.120.53) 2018-02-07 14:28
      • 0
      • 1

      Манай улсыг энэ их цас дайрах магадлал байгаа болов уу, бэлтгэлтэй байцгаая хүмүүсээ!!!!!!!!

      Хариулах