Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орлоо

Twitter Print
2018 оны 02-р сар 07-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Хүйтний эрч чангарс ханиад томуу ихсэх болсонтой холбогдуулан сурагчдын өвлийн амралтыг нэг сар болгон сунгасан билээ. Үүнтэй холбогдуулан хичээлийн шинэ жилийн эхэнд баталсан хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУС-ын сайдын тушаал гарлаа. 

Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлт оржээ. 

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал амарна. Мөн орон нутгийн сурагчид Цагаан сараар нэг долоо хоног, мал төллөх үеэр хоёр долоо хоног амраах аж. 

Харин нийслэлийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал амарна. Тэрчлэн нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт I, II дугаар анги зургаадугаар сарын 1-нээс, III-V анги зургаадугаар сарын 8-наас, V-XII анги зургаадугаар сарын 15-наас эхлэн амрах ажээ.  

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.