Монголын цаначид төрийн далбааны өнгө бүхий хувцас өмсөнө

Twitter Print
2018 оны 02-р сар 07-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Хоёрхон хоногийн дараа нээлтээ хийх гэж буй хүн төрөлхтний их баяр "Пёнчан-2018" өвлийн олимпод оролцох манай баг тамирчид өчигдөр БНСУ-д очоод буй.

"Пёнчан 2018" Өвлийн XXIII олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын хувцсыг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц танилцууллаа.

Олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр өмссөн байсан хувцас нэлээд шүүмжлэл дагуулсан тул тэрбээр “жинхэнэ” өмсгөлийг нь танилцуулж байгаа нь энэ аж.

Энэ удаагийн олимпод оролцох тамирчдын хувцсыг өнгөрсөн жил Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн нартай хамтран, Биеийн тамир, спортын газрын санхүүжилтээр Финлянд улсад хийлгэсэн байна.

Төрийн далбааг бэлгэдсэн тус хувцсыг тамирчид цагаан олимпийн тэмцээн уралдаанд өмсөх юм байна. 

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.