Оффшороос хөрөнгөө оруулж ирэх хугацааг дахин нэг сараар сунгажээ

Twitter Print
2018 оны 02-р сар 06-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшдэг болон мөнгөн хөрөнгө байршуулсан бол үүнийгээ энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож АТГ-т 30 хоногийн дотор мэдүүлэх үүрэгтэй гэж холбогдох албан тушаалтнууд мэдээлж байсан.

Уг хуулийн өршөөлийн хугацаа дуусгавар болсонтой холблгдуулан АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа.

-Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан нь офшор бүс дэх хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох хугацаа дуусгавар болж байгаа тухай сарын өмнө мэдээлж байсан. Хуулийн дагуу оффшор бүс дэх хуулийн хугацаа болон өршөөлийн хугацаа өчигдрөөр дуусгавар болж байна уу. Энэ хугацаанд хичнээн албан тушаалтан оффшор бүсээс хөрөнгө, дансаа татаж оруулж ирсэн тухай мэдээлэл өгнө үү?

-Оффшор дансаа мэдүүлэх хугацаа хойшилсон байгаа. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтийг шинэчлэн баталсанҮүнтэй холбогдуулан нийтийн албан тушаалтан нь оффшор бүс дэх хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох хугацаа ирэх гуравдугаар сарын 6-ны өдөр дуусгавар болно. Энэ талаар бид удахгүй мэдээлэл өгнө гэлээ.

Нэмж тодруулахад, Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонгонг, Швейцарийг нэмж оруулсан.

Тиймээс Засгийн газраас уг жагсаалтыг шинэчлэн баталсан өдрөөс хойш тооцож оффшор бүс нутагт мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол гурван сарын дотор холбогдох арга хэмжээг авч мэдүүлэх үүрэг хүлээдэг тул ийнхүү албан тушаалтнууд 3 дугаар сарын 6-ны дотор мөнгөн хөрөнгөө татаж, дансаа хаах шаардлагатай болж байна.

Д.Түвшин

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.