"I Love You" тоглолт ганцхан удаа болно

Twitter Print
2018 оны 02-р сар 09-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

Улсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I Love You тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна.

Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.

Энэхүү тоглолтын тасалбар Филармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/230/ сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800 үнэгүй хүргэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9992-5074-өөс лавлана уу.

Г.Ганаа

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.