Парисын их дуулгад манай 23 тамирчин хүч үзнэ

Twitter Print
2018 оны 02-р сар 05-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй 2018 оны анхны их дуулгад 76 орны нийт 486 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.

Харин Монгол улсаас 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Парисыг зорих гэж байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар (ДАШТ-ий алт, хүрэл медальт), Б.Амартүвшин (ДАШТ-ий мөнгөн медальт), 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, 90 кг-д Н.Алтанбага, Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар хүч үзнэ. 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг (ДАШТ-ий алт, мөнгөн медальт), ОУХМ Б.Хорлоо, 52 кг-д Ч.Аззаяа, Б.Хорлоодой, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа (Олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт), ОУХМ Л.Энхрийлэн, 63 кг-д гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг (ДАШТ-ий хүрэл медальт), ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д Э.Гандиймаа нар зодоглох юм.

Парисын их дуулгад Д.Сумъяа тэргүүтэй 23 жүдоч хүч үзнэ

Э.Гүнтөмөр

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.