ЭЕШ-ын цахим бүртгэл эхэллээ

Twitter Print
2018 оны 02-р сар 05-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2018 оны бүртгэл эхэллээ. Сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ. Бүртгэл 2018 оны 02-р сарын 05-ны 09:00 цагаас 2018 оны 04-р сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдана.

2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх бөгөөд бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орох юм байна. Энэхүү шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

-2018 ОНД АРВАНХОЁРДУГААР АНГИЙГ 37 МЯНГАН СУРАГЧ ТӨГСӨЖ БАЙНА-

Энэ жил Ерөнхий боловсролын арванхоёрдугаар ангийг 37 мянган сурагч төгсч байна. Харин өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоог гаргажээ. 

-ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ АЛДААТАЙ ЭСЭХИЙГ САЙТАР НЯГТЛАХ ХЭРЭГТЭЙ-

Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ алдаатай эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй. Мөн сонгосон мэргэжилтэйгээ уялдуулан хичээл сонголтоо эцсийн байдлаар хийсэн байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд бүх сурагчид бүх банкны эрх бүхий картаар бүртгэлийн хураамж төлдөг байсан бол энэ жилээс эхлэн “Мобиком” ХК-ийн “Candy” оноог ашиглах боломж бүрдэж байгаа юм. Тиймээс хүүхдүүд заавал бэлэн мөнгөтэй харьцах шаардлагагүй болж байна.

-НЭГ ХИЧЭЭЛИЙН ТӨЛБӨР 5800 ТӨГРӨГ-

Нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг, батламж хуудас нь 700 төгрөг, хэдэн ч хичээлээр шалгалт өгсөн нэг л батламжтай байна. Монгол хэлний шалгалтыг заавал өгнө, бүртгэлийн хураамжгүй. 

-БҮРТГЭЛ ДӨРВӨН САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ-

Бүртгэл дөрвөн сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацааг ахиж сунгахгүй, нэмэлт бүртгэл явуулахгүй. Элсэлтийн шалгалтын товыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд зарлах аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.