Нууцлаг гивүүрийг сөхөхүй дор...

Twitter Print
2018 оны 08-р сар 03-нд 19:30 цагт
Мэдээний зураг,

"Аав минь, сайд дарга, УИХ-ын гишүүн байсан бол сайхан аа." гэж хий хоосон мөрөөдөлд автдаг залуус амьдрал дээр ганц нэгээр тогтохгүй байдаг байх аа. "Аав ээж маань баян тарган байсан бол би юу боллоо гээд ингэж явах вэ дээ?" хэмээн халаглагч залуусын тоо бүр ч олон байж мэдэх юм. "Би өргөж тэтгэх аав ээжгүй өнчин өрөөсөн хүн." хэмээн халамцуу нэгэн халуун нулимсаа урсгаж байхыг та бүхэн харж байсан биз дээ?

Үнэндээ хүний оюун ухаанд "Оюутолгой", "Тавантолгойн" уурхайн бүх баялгийг нийлүүлснээс ч хавьгүй их эрдэнэс баялаг нуугдаж байдаг тухай Бурханы номонд өгүүлсэн нь буй. Гэтэл хүн тэр сайхан баялгийн тухай төсөөлөх ч үгүй гаднаас олдмол эд баялаг эрэн бадарласаар хорвоогийн өдөр хоногуудыг хороон өнгөрөөсөөр байдаг нь юутай халаглалтай билээ?

Алдарт "Богдсын ном цагаан лянхуа" сударт газар даахгүй баян хаан эзний ганц хөвгүүн хувь тавилангийн эрхээр гуйлгачин болон хувирчихаад гудамж зээлээр хэдэн арван жил хэсүүчлэн бэдэрсэний эцэст хаан эцэгтэйгээ эргэн уулзаж байгаа тухай домог үлгэр байдгийг зарим нөхөд уншсан байх аа. Уг үлгэрийн далд санаа нь хаанаар сэтгэлийн жинхэнэ мөн чанар буюу Бурханыг төлөөлүүлсэн бол харин нисваанис, атгаг, автах баримтлах, би хэмээн баримтлах үзлийн торонд орооцолдон төөрөлдчихөөд байгаа жирийн хүмүүс бид нар угтаа бол уг үлгэр дээр гарч байгаа гуйлгачин хөвгүүнээс огт өөрц үгүй юм аа.

Би өчигдрийн бичлэг дээрээ хүн болгоны хүсэн тэмүүлж байх учиртай жинхэнэ "уугуул нутаг" маань сэтгэлийн ахуй орны гүнд оршиж байдаг тухай цухас дурдсан. Тэгвэл бид сэтгэлийн мөн чанар лугаа учирч чадах бөгөөс бас л жинхэнэ авралт аав ээж лүгээ уулзан учирч байгаагаас өөрц юу байх билээ.

Нууцлаг гивлүүрийн цаана мянган түмэн он жилээр далдлагдсаар ирсэн энэ гүн нарийн ёсонг хүмүүс бидэнд ухааруулан тайлж түүнд хүрэх арга замыг айлдан зарлигласан Бурханы "дахин төрүүлсэн ачлалд" мөргөн талархууштай.

Болж л өгвөл "Аглагийг шүтэн амирлангуй сэлүүн оронд ганцаар алхаж бай. Тэр нь нирваанд хүргэх туст сайн нөхөр болой." хэмээх сайхан эшлэл өнөөдөр нүдэнд тусаж сэтгэлд гэгээ татуулав.

Жинхэнэ Бурхан номын ариун дагшин газар оронд хоорондоо мэндлэхдээ, утсаар ярихдаа, хоол идэх, дуусахдаа хүртэл "Авид Бурханы ариун нэрийг" урин дуудах юм. Жаахан өлгийтэй хүүхдийг хүртэл өхөөрдөхдөө хүртэл "Авид Бурхан минь" хэмээн дахин давтаж байгааг хараад сэтгэл зөөлрөн нүдний харц гялтганаад явчих шиг. Тэр хэрээр амны бэлгэ арвижин дэлгэрч байгаа даа.

Гэтэл бид нар эсрэгээрээ наймаан дээр "Шатчихлаа" гэж халаглаад, "Юу байна даа?" гэхэд өөдөөс "Юмгүй." гэж мэндлэцгээдэг болсон нь тэр хэрээр амны алдас хийж байдгийг эргэж бодмоор.

Манай нүүр номын хувь ерөөлт номын садан андууд маань энэ бичлэгийг уншсаны дараа бичлэгт өгүүлсэн нууцлаг хөшгийг яран сэтгэл рүүгээ нэг өнгийгөөд үзээрэй. Тэгээд миний дурдсан нисваанис, атгаг, автах баримтлах хийгээд би үзлийн хур зузаан тоос хуралдсан байвал түүнийг хамтдаа арчиж цэвэрлэцгээе. Тэгвэл жинхэнэ уугуул нутагтаа буцаж, жинхэнэ "ачлалт аав ээжтэйгээ" учраад, дуусаж дундаршгүй эрдэнийн сан руу яваад орох ч юм бил үү?

Хамтдаа хичээцгээе.

Д.Болдбаатар

Гэгээ сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.94.35) 2018-02-05 02:42
      • 0
      • 0

      OOROOSOO BURUUGAA HAIJ BAYJ GEDEG N TEGSEN HOINO BAYJ GESEN UG BISH UMA HUM

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.35) 2018-02-05 02:45
      • 0
      • 0

      NEG ULGER BAIDAG NEGEN GUNJ CHI MINII HELSEN BUGDIIG BIYLUULSEN HOINO MINII DEER GARNA SHUU GEJ GARDAG TER ULGER BAYN HUNII BAAS HATUUG HARUULSAN ULGER BUSDIIN DOR ORJ BOLOHGUI GESEN UG

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.35) 2018-02-05 02:42
      • 0
      • 0

      HORVOOGIIN HAMGIIN AGUU YUM ENGIINEES

      Хариулах