Оросын 28 тамирчны олимпийн эрхийг нь сэргээлээ

Twitter Print
2018 оны 02-р сар 03-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Сэргээш хэрэглэсэн гэгдэж бүх насаараа олимпийн уралдаан тэмцээнд орох эрхээ хасуулсан ОХУ-ын 28 тамирчны эрхийг Спортын Арбитрийн шүүх өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаараа сэргээлээ. Тэрчлэн 2014 оны Сочигийн олимпийн наадмаас Оросын тамирчдын авсан долоон медалийг хурааснаа буцааж олгохоор болжээ.

Тэдгээрийн дотор эрэгтэйчүүдийн 50км-ийн гүйлтийн цанын олимпийн алтан медальт Александер Легков /дээд зураг/, эрэгтэйчүүдийн чарганы алтан медальт Александр Третьяков, эмэгтэйчүүдийн чарганы дэлхийн аварга Елена Никитина нарын тамирчид багтаж байна.

Russia's Alexander Tretiakov won a gold medal in the men's skeleton.

Александр Третьяков

Elena Nikitina, who had her appeal upheld, won bronze at Sochi 2014 in the skeleton.

Елена Никитина

Мөн 11 тамирчинд Олон Улсын Олимпийн Хорооноос бүх насаар нь олимпийн уралдаанд орох эрхийг нь хассан байсныг зөвхөн Пёнчаны олимпийн хориг болгон өөрчилжээ. Эдгээр 11 тамирчны тоонд Сочигийн олимпод Оросын тамирчдын тугийг барин жагссан, Олимпийн 2 удаагийн аварга Александр Зубков багтжээ. 

Спортын шүүхийн мэдэгдэлд “28 тамирчнаас цуглуулсан баталгаа нь тэднийг сэргээш хэрэглэсэнд буруутгах хангалттай үндэслэл болж чадаагүй” гэж дүгнэсэн байна.

Эрх нь сэргээгдсэн тамирчид Пёнчаны олимпийн наадамд оролцох боломжтой ч заримынх нь хувьд дэндүү оройтсон шийдвэр байж магадгүй. Энэ шийдвэрийг арай эрт гаргаж, хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгэгдсэн тамирчдын сэтгэл санааг амрааж болох байсан хэмээн зарим орны Олимпийн хороод ОУОХ-г шүүмжилж байна. 

ОУОХ одоогийн байдлаар ОХУ-ын 169 тамирчныг Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд ньютрал тугийн дор оролцохыг нь зөвшөөрөөд байгаа юм.

Эх сурвалж: Reuters, CNN

М.Билгүүн, mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.