Ч.Хүрэлбаатар: Дараалсан 7 жилийг сонгон тэтгэврээ тогтоолгодог болно

Twitter Print
2018 оны 02-р сар 01-нд 16:13 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн саналаа хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг хуулийн төсөлд “Эмэгтэй хүн 55, 60 насныхаа өөрийн сонгосноор тэтгэвэрт гарч болно. Харин эрэгтэйчүүд 60, 65 наснаас өөрийн сонголтоор тэтгэврээ тогтоолгож болно” гэсэн заалт оруулсныг дэмжиж буйгаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Тэтгэвэр тогтоолгохдоо хамгийн өндөр цалин авч байсан дараалсан таван жилийг 7 жил болгохоор төсөлд оруулсан байна. Яагаад ингэв, чадах ядахаараа НДШ төлөөд тэтгэврээ тогтоолгох гэж байгаа хүмүүст хүндрэл үүсэж байна" гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2019 оноос хамгийн өндөр цалин авч байсан дараалсан зургаан жил, 2020 оноос долоон жилийг сонгон тэтгэврээ тогтоолгох өөрчлөлтийг оруулж байна. Манайд ихэнх ажил хөдөлмөр эрхлэгчид эзэмшсэн мэргэжлээрээ 20-30 жил тогтвортой ажиллаад тэтгэвэрт гардаг. Тэр хүмүүс Нийгмийн даатгалын санд 30-40 сая төгрөг хуримтлуулсан байдаг. Гэтэл одоогийн Тэтгэврийн даатгалын сангийн шударга бус зүйл нь НДСанд ТАВХАН жил өндөр дүнтэй шимтгэл төлж, Тэтгэврийн санд 10 сая төгрөг хуримтлуулчихаад, 30 жил ажилласан хүмүүсээс өндөр тэтгэвэр тогтоолгож байна. 

Хуулийн ийм  цоорхойг нөхөн цаг болсон. Эндээс Нийгмийн даатгалын сан маш том алдагдал хүлээж байна. Эцэст нь олон жил тогтвортой ажил эрхэлсэн багш, эмч нар маш өндөр хуримтлал оруулчихаад бага тэтгэвэр тогтоолгон хохирч үлддэгийг засах чиглэлээр ажиллаж байна. Цөөн тооны бусад улс орнуудын туршлагаас харахад тэтгэвэр тогтоохдоо дунджаар 10 жил ажилласан цалинг нь авч үздэг. Ийм шударга бус нөхцөл байдлыг аажмаар засах эхлэл энэ хуульд орж байгаа юм.

Нөгөө талаар Улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд олгох татаасын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2015 онд 292.6 тэрбум, 2016 онд 494.9 тэрбум, 2017 онд 570 тэрбум төгрөг, 2018 онд 610 тэрбум төгрөгийг НДСанд олгож байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Бид нар НДСанг зөв зүйтэй болгохгүй бол алдагдлын хэмжээ ойрын 2 жилд нэг их наяд төгрөгт хүрэхээр байна" гэсэн тайлбар хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Нийгмийн даатгалын сангийн алдагдал буурахгүй байгаа учир шимтгэлийг нэмэхгүй, хэвээр хадгалах шийдвэрт хүрч байна. Ер нь цаашид нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээс аргагүй болж байгаа.

НДСангийн бие даасан байдлыг хангахын тулд НДСангийн хууль тогтоомжийн шинэчлэлийн хаврын чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2030 онд алдагдлыг зохистой хэмжээнд барина гэсэн зорилттой ажиллаж байна. НДСангийн хөрөнгө ДНБ-ий 2 хувьд хүрвэл зохист хэмжээнд хүрч байна гэж үзэж болно" гэв.

Д.Түвшин



 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Naraa

      (66.181.177.16) 2018-02-03 11:06
      • 0
      • 0

      Sain tootsoj uzvel Ug nch bas ortoi l ym bgaan

      Хариулах

    • Irgen

      (175.193.86.101) 2018-02-02 19:08
      • 0
      • 0

      Irgededee 5 10 myangiig iluu ogchihvii gehees gol ni zurj goroigood 5 jil daraalj tolood tetgevree togtoolgohiig bur sungaj 7 jil bolgj bas heden togrog shulah sanaatai.olon jileer 1 sard ih mongo tolno gedeg yadarsan mani meted hetsuu l bna shuu.nd-d sain duriin shimtgel tologch bna.

      Хариулах

    • Eej

      (59.153.114.219) 2018-02-02 13:16
      • 0
      • 0

      Daraalsan 5 jilee yaaj tulyduu gj bodoj bhd chn bs uyn 7 jil v,boliochee ard tumnee saihn amidruulchaad baahn bolson boloogui huuli gdg umaa batlmaar um

      Хариулах