Дэлхийн 21 орны удирдагч Өвлийн олимпийг үзэж сонирхоно

Twitter Print
2018 оны 01-р сар 31-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн 21 орны удирдагч хоёрдугаар сарын 9-25-ны хооронд БНСУ-д болох Өвлийн олимпийг сонирхох болсноо баталгаажуулан мэдэгсэн гэж Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын оффисийн орлогч захирал Нам Гван Пхё энэ тухай хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

"Дэлхийн 21 орны 26 өндөр албан тушаалын зочид төлөөлөгч Пёнчаны  олимпоор ирнэ. Тэдний 16 нь  олимпийн нээлтийн арга хэмжээг сонирхоно” хэмээн Ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна. “Мөн дэлхийн 92 орны 2943 тамирчныг бид хүлээж байгаа нь Өвлийн олимпийн түүхэн дээд амжилт болж байгаа” гэлээ.

Нам Гван Пхё мэдээлснээр Олимпийн нээлтийн өдөр Ерөнхийлөгч Мүн Чэ Ин бүх лидерт зоог бариад дараа нь тэдний 14-тэй нь тусгай уулзалтыг хийх ажээ. Олимпийн наадамд АНУ-ыг дэд ерөнхийлөгч Майкл Пенс, Японыг Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ыг ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн Хань Чэн, ХБНГУ-ыг Ерөнхийлөгч  Франк-Вальтер Штайнмайер нар төлөөлөн ирэх гэнэ. Мөн НҮБ-ын дарга Антониу Гутерриш  уригджээ. 

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.