Малайзийн онгоцыг хулгайлсан байж болзошгүй

Twitter Print
2014 оны 03-р сар 16-нд 08:39 цагт
Мэдээний зураг,
 

“Malaysia Airlines” компанийн сураггүй алга болсон нисэх онгоцыг нисгэгчийн тодорхой хэмжээний туршлагатай хэсэг бүлэг хүмүүс хулгайлсан байж болзошгүй гэсэн дүгнэлтийг эрэн сурвалжлагчид дэвшүүлж байна. Тэд нисэх онгоцны харилцаа холбооны төхөөрөмжийг унтрсаан байж болзошгүй аж.Эрлийн ажил үргэлжилсээр байна.

Малайзийн засгийн газар сураггүй болсон нисэх онгоцыг “ зориуд төлөвлөсөн ажил” гэж үзэх болсон учир хайгуулийн ажилд оролцож байгаа Америкийн “Kidd” хөлөг онгоц Андаманы тэнгис болон Бенгалийн хоолойгоор ул мөр хайж байгаа гэнэ. Андаманы арлууд дээр арилжааны нэг нисэх буудал бөгөөд нислэгийн зурвас нь километр гаран учир хэрвээ онгоцыг хулгайлсан бол энд буусан байх мадаглалтай гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар нисэх онгоц холбоогоо тасалсаны дараа шууд ул мөргүй алга болоогүй байна. Учир нь харилцаа холбооны хиймэл дагуулуудад нисэх онгоцны хөдөлгөөн дөрвөн цагийн турш бүртгэгджээ. Мөн нисэх онгоцны шатахуун таван цагийн нислэг хийхэд хангалттай хүрэлцээтэй байсан аж. Энэ үндсэн дээр эрлийн хамрах газар нутаг илүү өргөн болж байна.

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.