Туркийн Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Twitter Print
2018 оны 02-р сар 12-нд 15:48 цагт
Мэдээний зураг,

2018 оны хоёрдугаар сарын 5-наас 2018 оны гуравдугаар сарын 5-ны хооронд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл явагдах юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн www.turkiyeburslari.gov.tr цахим хуудсаар хийх ба тус цахим хуудсаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. Гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд тооцох ажээ.

Түгээмэл тавигддаг асуултууд

Бүртгэл хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон албан байгууллага байдаг уу?

-Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон байгууллага огтхон ч байхгүй болно. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн www.turkiyeburslari.gov.tr цахим хуудаст хандах боломжтой. Бүртгэлийн системийн заавар болон сануулгыг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.

Бүртгүүлэхэд насны хязгаар бий юу?

-Тус тэтгэлэгт хөтөлбөрт магистрын түвшинд 30, докторын түвшинд 35-аас дээш насны иргэд бүртгүүлэх боломжгүй.

Бүртгүүлэхийн тулд сургуулиа төгссөн байх шаардлагатай юу?

-Тэтгэлэгт хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.

Бүргүүлэхэд заавал шаардлагатай бичиг баримт бий юу?

-Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

turkey

Тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагдах вэ?

-Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвхи, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.

Бүртгүүлэхдээ хүссэн тэнхимээ сонгох боломжтой юу?

-Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем өөрөө автоматаар түүнд тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүйг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах боломжтой вэ?

-Дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл info@turkiyeburslari.org хаягт цахим шуудан илгээн тодруулах боломжтой юм. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.