"Grammy Arwards 2018"-ийн эргэн тойронд......

Twitter Print
2018 оны 01-р сар 29-нд 19:47 цагт
Мэдээний зураг,

Хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдэг жар дахь удаагийн  "Грэмми 2018" наадам энэ сарын 28ны ням гаригт боллоо. Грэмми 2018-ийн эргэн тойрны мэдээллийг хүргэе.

Энэ жилийн шилдгийн шилдгүүдээр Бруно Марс, Кендрик Ламар нар тус бүр 6, 5 номинацийн эзэн боллоо. Тэднээс гадна Реппер дуучин Jay Z, Despacito дуу тус тус найман номинацид дэвшсэн ч нэг ч шагнал авалгүй буцлаа.

Нью-Йорк хотноо болсон уг наадмаас 32 настай Бруно Марс 6 шагнал авснаар энэ жилийн хамгийн олон шагнал авсан уран бүтээлчээр нэрлэгдлээ.

Грэмми-ийн хамгийн сүүлчийн номинаци болох оны шилдэг цомог шагналыг хүртэснийхээ дараа Peter Hernandez буюу Бруно Марс түүнтэй энэ төрөлд хамт нэр дэвшссэн Kendrick Lamar, Jay-Z нарт баяр хүргэлээ. Реппер од Jay-Z-ийн хувьд Грэммигийн алтан баримлыг хоёр удаа хүртэж байсан. Хамгийн сүүлд одоогоос 15 жилийн өмнө энэ шагналыг хүртэж байсан. 48 настай тэрээр 21дэх жилдээ Грэммид оролцож байна.

Харин дуучин Кэндрик Ламарын хувьд таван шагналын эзэн боллоо. Үүнээс реп төрлийн дөрвөн ангилалд, Humble дуугаараа шилдэг видео төрлийн эзэн боллоо. Кэндрик Ламар Грэммигийн үеэр өөрийнхөө DAMN цомогт багтсан, цагдаа нарын гарт амиа алдсан хар арьст хүүгийн тухай өгүүдэг XXX дуугаа дуулсан юм.

Энэ жилийн Грэммид оролцогчид Алтан бөмбөрцөг наадмын нэгэн адилаар #MeToo хөдөлгөөнийг үргэлжлүүлж, ажлын байрны бэлгийн дарамт, хүйсийн тэгш бус байдлыг эсрэг нэгдэж цагаан өнгийн сарнай зүүж ирсэн нь анхаарал татаж байлаа.

Түүнчлэн энэ жилийн Грэмми хөгжмийн салбарын шагнал гардуулах ёслол улс төрийн өнгө аясыг цухалзууллаа. Тодруулж хэлбэл ерөнхийлөгч Дональд Трампын дүрвэгсдийн эсрэг хуулийн дагуу албадан нутаг буцах болсон хүүхэд насандаа АНУ-д ирсэн хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө зарим дуучид дуу хоолойгоо өргөлөө. Тухайлбал Куб гаралтай дуучин Camila Cabello "Daca" нэртэй хөтөлбөрийн дагуу хүүхэд насандаа АНУ-д ирж, хуулийн дагуу боловсрол эзэмшиж, ажиллаж буй хүмүүсийг нутаг буцаахыг эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэлээ.

Эх сурвалж: http://www.lefigaro.fr/

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.