Бруно Марс "GRAMMY AWARDS"-аас долоон шагнал хүртлээ

Twitter Print
2018 оны 01-р сар 29-нд 19:38 цагт
Мэдээний зураг,

60 дахь удаагийн "Grammy Аwards" болж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жил дуучин Бруно Марсийн хувьд дараалсан олон шагналын хур буусан үдэш боллоо. Тэрбээр өөрийн зохиосон "That's What I Like" дуугаараа "Оны шилдэг дуу" номинацийн эзэн боллоо.

"Оны шилдэг дуу" төрөлд реппер дуучин Jay-Z 4:44, Luis Fonsi et Daddy Yankee pour "Despacito, Justin Bieber et Julia Michaels "Problèmes" дуунуудаараа тус тус нэр дэвшлээ. Оны шилдэг дуу номинаци "оны шилдэг бичлэг" номинациас ялгаатай нь тухайн дууг зохиосон зохиолчид очдог гэдгээрээ онцлогтой. Харин "оны шилдэг бичлэг" номинаци тухайн дууг бүтээхэд оролцсон багийг тодорхойлдог юм.

Дуучин Бруно Марс шагналаа гардан аваад: "Намайг одоо зогсож буй энэ цэг хүртэл минь дэмжиж, тусалж ирсэн The Recording Academy-ийн хамт олондоо баярлалаа. Мөн хамтран уран бүтээл тууривдаг Кристофер Броди Бровн, Филип Лавренс болон бусад найзууддаа баярлалаа. Эдгээр залуус бол кинон дээр гардаг шиг хөгжмийн салбарын "аймшигтай" түүхийн гэрчүүд болж надтай бүхий л цаг хугацааг туулж ирсэн хүндтэй хүмүүс. Ах дүү нараа та нартайгаа энэ гайхалтай мөчийг хуваалцаж байгаадаа баяртай байна" гэсэн юм.

Энэ шагнал Бруно Марсийн "Grammy Аwards 2018"-аас хүртсэн 5 дахь шагнал байлаа. Тэрбээр шилдэг R & B бүтээл, шилдэг R & B дуу, шилдэг R & B цомог, төрөл жанр харгалзахгүй хамгийн шилдэг цомог гэсэн номинациудын шагналыг хүртээд байна.

Бруно Марс "Оны шилдэг дуу" шагналыг хүртсэнээрээ "Bonjour" дуугаараа Грэймигийн шагналт дуучин болсон Адель, "Thinking Out Loud" дуугаараа хүртсэн Ed Sheeran, "Stay With Me" дуугаараа хүртсэн Sam Smith гэсэн дэлхийн шилдгүүдтэй нэг шугамд бичигдэж эхэллээ. 

Grammys 2018 - key winners

Album of the year: Bruno Mars - 24K Magic

Record of the year: Bruno Mars - 24K Magic

Song of the year: Bruno Mars - That's What I Like

Best new artist: Alessia Cara

Best pop album: Ed Sheeran - ÷ (Divide)

Best rock album: The War On Drugs - A Deeper Understanding

Best R&B album: Bruno Mars - 24k Magic

Best rap album: Kendrick Lamar - Damn

Эх сурвалж: CNN

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.