Оросын хөгжөөн дэмжигчдэд Оросын далбаа барихыг хориглоогүй

Twitter Print
2018 оны 01-р сар 27-нд 15:28 цагт
Мэдээний зураг,

"2018 оны өвлийн олимпийн наадмын хөгжөөн дэмжигчдэд Оросын далбаа барихыг хориглоно. Учир нь Орос улс олимпийн наадамд оролцогч улс биш" гэж Оросын телевизийн “Нэгдүгээр суваг” өнгөрсөн мягмар гарагт мэдээлж байсан юм.

Харин Оросын олимпийн хороо мэдэгдэхдээ, 2018 оны өвлийн олимпийн наадамд хөгжөөн дэмжигчдэд Оросын далбааг ашиглахыг албан ёсоор хориглоогүй гэж байсан юм.

Тэгвэл хөгжөөн дэмжигчдэд Оросын далбааг барихыг хориглоогүй гэж Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ саяхан мэдэгдсэн байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.