Үсээ хэрхэн зөв арчлах тухай цогц зөвлөгөө

Twitter Print
2018 оны 04-р сар 17-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Үс арчилгааны хэд хэдэн үндсэн суурь арга байдаг. Юуны түрүүнд хуйх эрүүл байж үс сайхан байна. Хуйхыг эрүүл байлгахын тулд эхлээд үсээ зөв угааж сурах хэрэгтэй. Эрүүл үстэй байхад гоё сайхан байлгах индүүдэх, хими хийлгах, будах гэх мэт арчилгаа илүү үр дүнтэй болдог. Эс бөгөөс үс гэмтэж, хуурайшиж, будагны химийн найрлага хуйханд нөлөөлсөн зэргээс болж үүрдийн харишилтай болж, цагаан үсээ будуулах аргагүй болно гэх мэт олон сөрөг дагавар гардаг. Ийтд доорх энгийн хэдэн зөвлөгөөг өдөр тутмын үс арчилгаандаа дагаж мөрдөж байгаарай. 

Үсийг хэрхэн зөв угаах вэ?

Үс болон хуйхны арчилгааны 80 хувь нь угаалтаас шалтгаалдаг ба дутуу болон буруу угааснаас болж хуйханд нян бактер үржих, загатнах, хатгах, эвгүй үнэр гарах, хуйх хөндүүр болох мөн үсний уутанцар бохирдсоноос үс үндэстэйгээ унах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Ихэнх хүмүүс сайн шампунь, сайн тос маск гэхээс илүү угаалт чухал гэдгийг мэддэггүй.

1. Хүйтэн бүлээн усаар угаах: Халуун ус хуйхыг цочроож хуурайшуулдаг, хуурайшсан хуйх хагтаж эмзэгшдэг мөн тослогын булчирхайг өдөөж улам тослог болгодог байна.

2. Шампунаа зөв сонгох: Хагтаж байна гэж байнга хагны эсрэг шампуниар тогтмол угаах нь буруу. Нүүрийг угаахдаа байнга ширүүн гуужуулаад угаагаад байвал арьс цахлайтаж маш их хуурайшна. Үүнтэй мөн адил үс болон хуйх хэт хуурайшсанаас шалтгаалаад хаг бүр ихэсдэг. Иймд 7 хоногт 3 угаалаа гэж бодоход 1 удаагийнхаа угаалтыг цэвэрлэгээтэй шампуниараа, 2 угаалтыг нь зөөлөн буюу үсэнд чийг өгөх мөн үсний эрдэс уураг нөхөх зэрэг үйлчилгээтэй шампуниараа маш сайн массажлаж, угаалт болгоноо сайн хийх ёстой

3. Ангижруулагч заавал хэрэглэж угаах ёстойШампунь маань 1 төрлийн угаалгын бодис ба ангижруулагч нь түүнийг үс болон хуйхнаас саармагжуулж гаргах үсний хайрсан давхаргыг бага ч гэсэн хааж үсэнд бүрхүүл үүсгэх үүрэгтэй. Ангижруулсны дараа хүйтэн бүлээн усаар юу ч үлдээлгүй маш сайн удаан зайлах ёстой.

Үсийг хэрхэн зөв индүүдэж ороох вэ?

1. Үсийг маш сайн хатаана. Нойтон үсийг индүүдэхэд үсний бүтэц гэмтдэг. 

2. Сэнс: Сэнсний чанар маш чухал байдаг. Хэт халуун сэнсээр үлээлгэвэл үсний чийгшилийн алдагдуулдаг ба хуурайших үндэс болно. 

3. Индүү: Индүүний чанар чухал нөлөөтэй. Муу индүүгээр 1 индүүдэх сайн индүүгээр 10 индүүдэх тэнцэнэ. Муу индүү үсэнд огцом халалт өгч гүн гэмтээдэг. 

4. Индүү сэнс байнга хэрэглэдэг үсийг сардаа эрдэс, уураг, чийгшилийг нөхөж тэжээл өгч байх ёстой.

Хуйхны эмчилгээ, оншлогоо

Хуйхны арьс 28 хоног тутам гуужиж байдаг ба хуйхыг дутуу угаах, буруу арчилснаас болоод үсний уутанцар гэмтэж, үс сугарч унадаг. 

Мөн хэт бохирдолтой хуйх хуурайшсанаас болоод загатнадаг. Улмаар маажиж шархлуулсан хуйханд хими будаг хийснээс үүдэж хүмүүс харшилтай болох нь элбэг байдаг.

Хүмүүс яагаад химийн гаралтай бүтээгдэхүүн болон будагнаас харшилтай болдог вэ?

• Цагаан үсний тоо их учир хугацаанаасаа ойр ойрхон будуулдаг.

• Үсний будаг болон химийг нэг дор хийлгэдэг.

• Дархлаа сул байгаагаас болж хуйх эмзэгшсэн байдаг.

Эдгээр тохиолдолд тухайн хүмүүсийн хуйх хэт хуурайшсан байдаг ба үүнээс шалтгаалан хуйх нимгэрч, загатнадаг. Ингээд загатнаа үүсэх үед маажсанаас болж шархлаа үүсч, үүнийгээ мэдэлгүй химийн будалт хийлгэдэг. Шархлаа үүссэн байсан тохиолдолд будалт хийлгэснээр химийн хортой бодиснууд цусанд ордог байна. 

Тиймээс та химийн будалт хийлгэхээсээ өмнө хуйхаа зөөлрүүлж, уян хатан болгож хуйх үсний эрчимт эмчилгээ /тос, маск/ тогтмол хийлгэж заншвал харшилтай болох эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна.

Үсчин С.Түвшинжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.