Роботын тусламжтайгаар шинэ төрлийн эко байшин бүтээнэ

Twitter Print
2018 оны 01-р сар 24-нд 19:42 цагт
Мэдээний зураг,

-ЭРДЭМТЭД ЗӨВХӨН УРГАМЛААР РОБОТЫН ТУСЛАМЖТАЙГААР БАРЬСАН БАЙШИНД АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА-

Европын судлаачид ургамал ашиглан архитектурын бүтээл хийх зориулалттай робот бүтээж байна. Энэхүү роботыг бүтээснээр шинэ төрлийн орон сууц барих боломжтой гэж үзэж байна. Тоосго, бетон ашиглаагүй, зөвхөн ургамал, лед гэрэл, хүлээн авагч ашиглан роботын тусламжтайгаар барьсан байшинд амьдрах боломж бий гэвэл та итгэх үү?

Тэгвэл Европын эрдэмтэд 40 жилийн дараа дээрх технологийн дэвшлээр барьсан байшинд амьдрах боломжтой гэж үзэж байна. Тодруулж хэлбэл, биологичид, компьютерийн салбарынхан, архитектурууд нийлээд дээрх боломжийг эрэлхийлж байна.

"Florarobotica" гэж нэрлэгдэж буй төслийг Европын судлаачид хэрэгжүүлж эхлээд байна. Бяцхан робот тус бүр 6 лед гэрэлтэй. Эдгээр гэрлүүд ургамлыг өөртөө татдаг бөгөөд гэрэл хаана байна, ургамал тэр чиглэлд ургана. Өөрөөр хэлбэл ургамлын ургах чиглэлийг заах замаар ямар нэгэн тодорхой архитектурын бүтээлийг урлах боломжтой юм.

Одоогийн байдлаар Роботууд судлаачдын оролцоотой ургамлын ургалтад нөлөөлж байгаа бол цаашид автоматаар биеэ дааж ажиллах хөгжүүлэлтийг хийж байна.

Одоогийн байдлаар ургамал дээр туршиж байгаа энэхүү аргыг бусад төрлийн материалууд дээр ашиглах бүрэн боломжтой эсэхийг судалж, зарим нэг туршилтуудыг хийж эхэлсэн байна. Жишээлбэл мяндсан утас ашиглан дээвэр хийх туршилтыг ч амжилттай хийжээ.

Эх сурвалж: Euronews

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.