Засгийн газрын хуралдаанаар АИ92, А80 шатахууны үнийн онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа

Twitter Print
2018 оны 01-р сар 24-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хуралдаанаар шатахууны үнийн талаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "2017 оны долдугаар сараас эхлээд олон улсын зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 45 ам.доллар байснаа 65 болж өссөн. Судалгаа хийж үзэхэд нефть бүтээгдэхүүний үнэ 60-70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан өнгөрсөн оны долдугаар сард газрын тосны үнэ 40 орчим ам.доллартай байсан. Иймд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд АИ92, А80 шатахууны үнийн онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа.

Бусад евро стандартай А95, А98 болон дизель түлшинд  тогтоосон онцгой албан татварын хэмжээг хэвээр нь байлгах  шийдвэр гаргаж байна. Гадуур үүсээд байгаа бензиний хомсдлын асуудал энэ шийдвэр гарсны дараагаар бүрэн шийдэгдэнэ" гэлээ.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөд байгаа, яг энэ үед нь ОУВС-гийн хөтөлбөрийн хэлэлцээрийн дагуу татвар нэмэгдүүлсэн байсан.  Үнэ нэмэхгүй гэдэг шийдвэрийг Үнийн зөвлөл дээр гаргасан байсан. Хүлээлт үүссэн байсан учраас татан авалтын хэмжээгээ багасгасан болов уу гэж бодож байна. Засгийн газар хурдан шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол хомсдол үүсэх нөхцөл байдал үүссэн учраас өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шуурхай шийдвэрлэлээ гэлээ.

ОУВС-гийн хэлэлцээрийн дагуу Онцгой албан татвар нэмсэн байсан тул АИ92, А80 шатахууны үнийн онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан тухайгаа зөвшилцсөн эсэх талаар сэтгүүлчийн асуултад "ОУВС-тай цахимаар ярилцаж байгаа. ОУВС-тай албан ёсны хэлэлцээр маргаашнаас эхлээд хийж эхэлнэ. Дизельд оногдож байгаа онцой албан татварыг өөрчлөхгүй. Өнөөдөр олон улсын зах зээл зэс, алт, нүүрсний үнэ өндөр байгаа. А95, А98 маркийн бензинийг боломжтой хүмүүс хэрэглэдэг. Харин АИ92, А80 шатахууны хувьд суурь үнэ хөдөлгөх эрсдэлтэй. Гадаад зах зээлийн барааны өсөлтийг Монголдоо, тэр дундаа өргөн хэрэглээний бараанд авчрах шаардлагагүй. Онцгой албан татварын хувь хэмжээг тогтоох бүрэн эрх нь Засгийн газарт байдаг. Бид татвараа тэглэсэн. Нефть бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ яаж хөдлөхөөс бүх зүйл шалтгаална" гэлээ.

Д.Түвшин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.