
"Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлж байна. Энэхүү барилдаанд оролцох хүсэлтээ Даян аварга Н.Батсуурь өчигдөр /2021.01.30/ Монголын үндэсний бөхийн холбоод гаргасан ч хүлээж аваагүй, харин түүнийг Бөхийн өргөөнд очино гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан билээ.
Тэгвэл өнөөдөр Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь ирэхдээ "Ард түмнээ хүндлээд Сар шинийн барилдааныг өнжинө" гэдгээ мэдэгдлээ.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Сар шинийн барилдаанд Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Ө.Бат-Орших нар барилдахгүй. Битүүний барилдаан бол бэлгэдлийн барилдаан. Тиймээс допингийн шийтгэл буруу, зөвийн асуудал нь тусдаа. Үүн дээр бид бүхэн ойлголцсон. Н.Батсуурь аваргатай ярьсан. Дараагийн барилдаануудад барилдуулахыг тэргүүлэгчдийн хурлаараа шийдээд өгөөрэй гэх хүсэлтийг тавьсан. Тэргүүлэгчид энэ барилдаанд өнжүүлье гэж шийдсэн” гэсэн билээ.
Сар шинийн хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлж, маргааш буюу битүүний өдрийн барилдаан 14:00 цагаас үргэлжлэх юм.
Бөхчүүд болон үзэгчдээс нийт долоон цэгт түргэвчилсэн шинжилгээ авч, Бөхийн өргөө рүү нэвтрүүлж байгаа ажээ.
Халдвар хамгааллын дэглэм сахиулахаар УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, Онцгой, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын алба хаагчид хяналт тавьж ажиллаж байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
TUULAI
(37.120.192.141) 2022-01-21 20:20Сайн мэдээ! Энэ нь манай засгийн газраас COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан 205,000 долларын санхүүгийн тусламж үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Би Улаанбаатар Монголоос ирсэн Мөнхтөр байна
Хариулах
Зочин
(103.229.122.8) 2019-11-05 14:58уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум
Хариулах
Irgen
(107.72.176.64) 2019-10-25 14:10Otgon Ystoi sain setgyylch umaa Setgyylch hyn iim l bh ystoi shyy
Хариулах
Irgen
(107.72.176.64) 2019-10-25 14:07Arai ch dee
Хариулах