С.Чинзориг: 1.5 сая төгрөг хүртэлх цалингаас нь 10 хувийн татвар авч, 1.5 сая төгрөгөөс дээш гарсан орлогоос нь 20 хувийн татвар авах юм

Twitter Print
2018 оны 01-р сар 23-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 25-нд ОУВС-гийн үнэлгээний баг манай улсад  ажиллана. Энэ үеэр нийгмийн хамгаалалтай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газар хэлэлцээрт оруулахаар ажиллаж байна. Үүний эхэнд төрийн албан хаагчдын цалин болон татварын босгыг нэмэх шаардлагатай байгаа талаар ярилцах юм.

ОУВС-тай хийх хэлэлцээрт хэрхэн бэлтгэж буй талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг "ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2017-2018 онд цалин нэмэхгүй гээд өмнөх Засгийн газар хэлэлцээ байгуулчихсан юм билээ. Нөхцөл байдал хүнд байгаа. 2014 оноос хойш үндсэндээ төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнгүй. Энэ хугацаанд инфляци ч багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа ОУВС-тай хэлэлцээр хийж төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх боломж үгүй ч гэсэн орлогыг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Төсвийн тодотголоор 54 тэрбум төгрөг тусгаж төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгох шийдвэр гаргаад 2017 онд олгосон.

Харин 2018 оны төсөвт 56 тэрбум төгрөг туссан. Үүгээр төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгоно.

Татварын хувьд татварын босгыг эргэж харж болох юм гэсэн байр суурьтай байгаа. 1.5-аас дээш цалинтай хүмүүст хамаарах уу гурван саяас дээш цалинтай хүнд хамаатуулах уу гээд татвар нэмэх цалингийн босгыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж болно гэж бодож байна.

Иргэдийн дунд буруу ташаа ойлгосон зүйлүүд яваад байна. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн бүрээс 20 хувийн татвар авахгүй. Одоогийн хуулиар 1.5 сая төгрөг хүртэлх цалинтай хүн бүр 10 хувийн татвар төлнө, 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 20 хувийн татвар төлнө. Гэхдээ 1.5 сая төгрөг хүртэлх цалингаас нь 10 хувийн татвараа авч, 1.5 сая төгрөгөөс дээш гарсан орлогоос нь 20 хувийн татвар авах юм. Мэдээлэл сайн өгөөгүй болохоор ийм мэдээллийн ойлголтын зөрүү байх шиг байна. Ажлын хэсэг гараад энэ талаар судалгаа хийж байгаа" гэлээ. 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (119.40.98.29) 2018-01-29 13:14
      • 0
      • 0

      Арай гэж ил гаргасан далд санхүү, татварыг далд хэлбэрт нь оруулах өөр арга байхгүй болчоод байгаан байхгүй юу. Одоо тэгээд тэнэг хүмүүс биш нуусан нь дээр болж байгаан бишүү

      Хариулах

    • zochi

      (32.208.93.81) 2018-01-25 06:00
      • 0
      • 0

      15 sayaas davsan orlogoos 20% avna geed baihad 20% avahaar bolloo gej tashaa oilgood baigaa bololtoi zarim ni

      Хариулах

    • zochi

      (32.208.93.81) 2018-01-25 06:00
      • 0
      • 0

      15 sayaas davsan orlogoos 20% avna geed baihad 20% avahaar bolloo gej tashaa oilgood baigaa bololtoi zarim ni

      Хариулах

    • zochi

      (32.208.93.81) 2018-01-25 06:00
      • 0
      • 0

      15 sayaas davsan orlogoos 20% avna geed baihad 20% avahaar bolloo gej tashaa oilgood baigaa bololtoi zarim ni

      Хариулах

    • Зочин

      (174.216.14.165) 2018-01-24 02:30
      • 0
      • 1

      Mongold business hiiltgui bolj

      Хариулах

    • Зочин

      (174.216.14.165) 2018-01-24 02:30
      • 0
      • 1

      Mongold business hiiltgui bolj

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.133) 2018-01-24 01:07
      • 0
      • 1

      Ene buruu shu de yu ni 20 xyvg avna gej ard tymenee neeree daramtalchix ykmaa

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.133) 2018-01-24 01:07
      • 0
      • 1

      Ene buruu shu de yu ni 20 xyvg avna gej ard tymenee neeree daramtalchix ykmaa

      Хариулах

    • Sar

      (103.57.95.211) 2018-01-23 19:58
      • 0
      • 1

      Ugaasaa 3saya awdag hun ghed l 300 garuig tulj bn enenees iluu yah geed bgaan 20 huwia boliooooch deede tal n 12.5 huw ntr bj boldoggui yumu muusain offshoorchdoosooo awaach 25 huwiaa

      Хариулах

    • Татвар төлөгч

      (202.179.31.2) 2018-01-23 16:55
      • 0
      • 3

      Та нар болио, бүх хүмүүсээс адил хувиар татвар авахад л илүү орлогтой нь мэдээж илүү төлнө. заавал ингэж арай илүү эрсдэл хүлээж илүү зовж хөдөлмөрлөж байгааг нь давхар хохироох ямар хэрэгтэй юм. Ингэж ирэдийг дарамталж байхаар та нар зардалаа багасга, дэд сайд нэртэй хоолны савнуудаа хал, тарган хурандаа нар тэжээх зориулалттай армиа цомхон чадварлаг болго, цэрэгжсэн байгууллага болгоны дэргэд байгаа гэдэс унжуулсан бөхчүүд тэжээдэг спорт хороо нэртэй юмнуудаа буулга, авилгалаа багасга. тэгээд биднээс татвар шудрага ханд. мянгат малчдаасаа татвар ав. тэдэнд битгий бидний мөнгөөр улаан халзтай гэр авч өгөөд хойморт нь сууж ууц таллаж өөхөөр гулгиталаа идээд байх шаардлагагүй. одоо цагаан сар дөхөхөөр та нар таалагдахын тулд бүгд л ийм зардал гаргана. бид шатахуун татвар торгууль гуравт чинь сөхөрч, та нар өөх хахууль хангамж гуравтаа өмхийртөлөө таргалж байна

      Хариулах