Сирийн Африн дахь Туркийн цэргийн ажиллагаа өргөжлөө

Twitter Print
2018 оны 01-р сар 23-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн Туркийн байлдааны нисэх онгоцууд Сирийн хойд хэсэг дэх курдын газар нутгийг агаараас бөмбөгдөж эхэлсэн. Энэхүү ажиллагаа нь Туркийн Засгийн газраас “террорист” зарласан курдын зэвсэг бүлэглэлийг Туркийн өмнөд хэсэгтэй хил залгаа Сирийн хойд хэсгийн Африн мужаас хөөн зайлуулах зорилготой юм.

Туркийн Гадаад хэргийн сайд Турк улс цэргийн ажиллагаа явуулахдаа Сирийн газар нутгийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэн үзэж зөвхөн сануулах арга хэмжээ авсан гэж байгаа ч курдууд амьдардаг бүс нутгийн 108 байршилд цохилт өгсөн нь одоогоор тогтоогдсон. 

Бямба гарагт Турк улс Туркийн агаарын болон хуурай замын цэрэг арми Сирийн Курдийн Ардын Нэгтгэл болон Исламын улс бүлэглэлийн жихадуудыг устгах зорилготой хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Map showing control of Syria (8 January 2018)

Арав гаруй хүний амь насыг авч одоод байгаа агаарын довтолгоонд Туркийн хуурай замын цэрэг өнгөрсөн бүтэн сайнд нэгдэн ажиллагаагаа өргөжүүлсэн Сирийн нутагт Дамаскийн зөвшөөрөлгүйгээр хуурай замын цэрэг оруулсан билээ. “Оливийн модны мөчир” хэмээх нэртэй энэхүү цэргийн ажиллагаагаар эхлээд 72 бөмбөгдөгч онгоцоор курдууд голдуу амьдардаг 108 байрлалд агаараас цохилт өгсөн бөгөөд дараа нь Туркийн хуурай замын цэрэг Сирийн сөрөг хүчний Чөлөөт армийн нэг хэсэгтэй нэгдсэн гэсэн мэдээлэл байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр туркийн арми курдуудын байрлаж байгаа нийт 170 гаруй байрлалд цохилт өгчээ.   

Тус улс өмнө нь 2016 онд газар нутгийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарынхаа аюулгүй байдлыг хангах нэрийн дор мөн үүнтэй төстэй “Евфратын бамбай” хэмээх ажиллагаа явуулж, Сирийн нутаг дахь курдүүдэд цохилт өгч байсан юм.

Туркийн хуурай замын цэрэг Сирид цөмрөн орсны дараа Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган “Бид Жараблюс, Эль Бабед хийснийхээ нэгэн адилаар аллага, хядлагын хонгилыг таслах ажлаа Афринд үргэлүүлж байна. Хуурай замын ажиллагаа эхэлсэн. Бидний дараагийн бай Манбиж” хэмээн мэдэгдсэн юм. Энэ бол Турк улс курдуудын эсрэг эхлүүлсэн дайнаа цаашид үргэлжлүүлж, эцэст нь хүргэнэ гэсэн утгатай мэдэгдэл болох нь хэнд ч ойлгомжтой. Хэдийгээр Р.Т.Эрдоган “Хурдан дуусгахыг хичээнэ” гэсэн ч курдуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулж байна. Нөхцөл байдлаас харвал энэ тийм ч амархан төгсөх биш, удаан үргэлжлэх магадлалтай юм.

АНУ-ын дэмжлэгтэй курдуудад агаараас цохилт өгч, улмаар хуурай замын цэргээ зөвшөөрөлгүй оруулсан нь сүүлийн үед ихээхэн хурцдаад байгаа АНУ болон Туркийн хоорондох зөрчилийг улам хурцатгана хэмээн ажиглагчид үзэж, анхааруулж байна. Одоогоор дэлхийн хүчирхэг гэгддэг гүрнүүд болон Олон улсын хамтын нийгэмлэг байр сууриа илэрхийлээгүй байна. Харин одоогоор ОХУ тус бүс нутаг дахь өөрийн цэргүүдээ цохилтонд өртөхөөс сэргийлж нүүлгэн шилжүүлээд байгаа аж. 

Why is Turkey attacking Syria?aye

Харин Сирийн курдийн ардын нэгтгэлийн /YPG/ толгойлдог Сирийн Ардчилсан хүчний /SDF/ хэвлэлийн төлөөлөгч хэрэв туркуудыг дайрвал бидэнд байлдахаар өөр ямар ч зам байхгүй хэмээн мэдэгдээд байсан. 

НҮБ өчигдөр энэ асуудлаар  шуурхай хуралдсан ч ямар нэг шийдвэр гаргасангүй. Шуурхай хуралдаан хийх ажлыг зохион байгуулсан гол улс болох Францын төлөөлөгч Франсуа Делаттр л “Шуурхай хуралдааны үеэр Африны хямралыг зохицуулах талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг өрнүүллээ” гэсэн мэдэгдэл хийсэн. Харин Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу “НҮБ энэ асуудалд оролцвол аллага хядлагыг дэмжсэн хэрэг болно” гэж мэдэгджээ.

Сирид шинэ дайн өрнөж байна

Байлдааны ажиллагаа явагдаж байгаа бүс нутагт 324 мянган хүн оршин сууж байгаа юм байна. Үүний 126 мянга нь бусад мужаас нүүж ирсэн дүрвэгчид гэж РИА Новости агентлаг мэдээлж байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.