Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 62 оронд 2090 биткойны АТМ ажиллаж байна

Twitter Print
2018 оны 01-р сар 23-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд биткойны хэрэглээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч бэлэн мөнгөөр арилжаалах, хөрвүүлэхэд тийм ч хялбар биш хэвээр байна. Харин энэхүү үйл явцыг хялбарчлах нэг шийдэл нь Биткойны АТМ юм. 2013 оны 10-р сарын 29-нд Робокойн үйлдвэрийн төхөөрөмжийг Канадын Ванкувер хотын төвд байрлах Waves кофе шоп-д байрлуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд үүнийг дэлхийн хамгийн анхны олон нийтэд нээлттэй Биткойны машин хэмээн тооцдог. 

Өнөөгийн Биткойны АТМ нь бидэнд интернетийн сүлжээ ашиглан хурдан шуурхай биткойн болон бэлэн мөнгө хоорондын солилцоо хийх боломжийг олгож байна. Биткойн АТМ-ээр биткойн худалдан авах/худалдахад зарим баталгаажуулалтын алхмуудыг шаарддаг (төхөөрөмжийг ажиллуулж байгаа байгууллага болон түүний зохицуулалтаас хамаарна). АТМ ашиглан арилжаа хийхэд ихэвчлэн гар утасны дугаарт баталгаажуулах SMS илгээх мөн иргэний үнэмлэхээр баталгаажилт хийх хувилбаруудыг ашиглаж байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 62 оронд 2090 биткойны АТМ ажиллаж байна. Эдгээрийн 76.17% буюу 1592 ширхэг нь Хойд Америкт байрладаг. Биткойн АТМ-ыг зөвхөн бэлэн мөнгөөр худалдан авах нэг чиглэлт ба бэлэн мөнгөөр худалдах болон худалдан авах гэсэн 2 чиглэлт гэж ангилж болно. Одоо ашиглагдаж буй нийт АТМ-ын 70.38% нь нэг чиглэлт, 29.62% нь хоёр чиглэлт арилжаа хийх боломжийг олгодог. 

Мөн Дэлхий даяар Биткойн АТМ ашиглан худалдан авалт хийх дундаж шимтгэл нь 10.25% байдаг бол зарах дундаж шимтгэл нь 7.11% байна.

trade.mn

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.