Хомхоо халдвартай төдийгүй олон өвчний суурь шалтгаан болох боломжтой

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Хүн бүр хомхоо өвчнийг мэднэ. Уруул аман дээр загатнасан эвгүй мэдрэмж төрүүлсэн усархаг цэврүү үүсдэг гэдгийг.

Энэ нь нэг их удалгүй өөрөө эдгэрч арилдаг. Иймээс үүнд нэг их анхаарал хандуулаггүй тэгэсгээд мартдаг. Харин бидний мэддэггүй хэдэн зүйлсийг хэлэх хэрэгтэй санагдлаа.

Herpes simplex virus хэмээгдэх вирус нь үүсгэгч нь юм. Нийт хүн амын 80 орчим хувь нь энэхүү вирусээр халдварлагдсан байдаг боловч тэдний тал нь л хомхоо өвчнөөр өвчилдөг байна. Бидний гол анхаарах зүйл бол хомхоо нь халдвартай юм. Энэ вирус нь мэдрэлийн эсэнд байрлаж тааламжтай нөхцлийг хүлээн унтаа байдалд байдаг. Боломж бүрдмэгц идэвхиждэг. Тэр үедээ халдварлах боломж маш өндөр болдог бна. Хэрэв та хомхоо гарсан үед гараараа түүнийгээ оролдоод гараа угаалгүйгээр нүдээ нухах юм бол уг вирус нүдэнд орж халдварлуулах, цаашлаад харалган болгох ч аюултай байдаг байна. 

Бас хомхоо гарсан үедээ хэн нэгнийг, ялангуяа нялх балчир хүүхдийг үнсэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь хомхоо халдвартай ба мэдрэлийн системийг гэмтээгч олон янзын өвчлөлүүдийн эхлэл, суурь шалтгаан болох боломжтой байдаг байна. 

Та нэг л халдвар авсан бол насан туршдаа уг вирусыг тээгч болдог. Тиймээс үр нялхасдаа түүнийгээ өвлүүлэн үлдээхээс зайлсхийхийг хичээгээрэй. Эмчилгээ нь вирусын эсрэг эмийн эмчилгээ хийх ёстой. Гэрийн нөхцөлд сармис зэрэг байгалийн антибиотик хэрэглэх нь зүйтэй. Витамин Д , С зэргийг тогтмол тохиромжит тунгаар хэрэглэх нь дархлааг сайжруулдаг.

Хомхоо гарсан хүн гараа сайн ариутгаж, халбага аяга зэргийг тусдаа хэрэглэн ариутгах хэрэгтэй. Ерөнхийдөө хүн бүр биеийн эсэргүүцлээ сайжруулах талаар санаа тавьж байх нь хамгийн зөв, үр дүнтэй арга юм.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.