Америкт 13 хүүхдээ хорионд байлгасан эцэг эхэд 94 жилийн ял төлөвлөжээ

Twitter Print
2018 оны 01-р сар 19-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Тавин долоон настай Аллен Турпин, 49 настай Анна Турпин гэх нэг гэр бүлийн хоёр 13 хүүхдээ гинжилж, хоол хүнсний дутагдалд оруулж, бохир заваан нөхцөлд хорьж байсан хэрэг дэлхий нийтийг цочирдуулсан. Тэгвэл "Аймшигийн байшин" гэж нэрлэгддэж буй гэрийн цочирдом хэрэг үйлдсэн эцэг эхэд шүүхээс 94 жилийн хорих ял төлөвлөөд байна.

Өнгөрөгч ням гаригт 13 хүүхдийн нэг нь болох 17 настай охин нь гэрээсээ оргож, цагдаа нарт мэдээлснээр гэрийн хорионд байсан 13 хүүхдийн талаарх мэдээлэл хэвлэлийнхний чихэнд хүрсэн юм. Цагдаа нарыг хэргийн газар очиход уг айлын 13 хүүхэд цөм хоол хүнсний гүн дутагдалд орсон байсан байна. Тодруулж хэлбэл 12 настай хүүхэд 7 настай хүүхэдтэй ижилхэн биеийн жин, өсөлттэй, харин 29 настай залуу 37кг жинтэй байсан гээд эцэг эх нь тэднийг хагас өлсгөлөнд байлгаж байсан нь нотлогдсон юм.

Эмч нарын мэдээлснээр Турпинийн гэр бүлийн 13 хүүхдийн хамгийн бага нь буюу 2 настай хүү нь хоол хүнсний дутагдалд орж байснаас бусад хүүхдүүд нь хүнсний дутагдлаас гадна элдэв төрлийн хүчирхийлэлд өртөж байсан, үүнийгээ дагаад сэтгэцийн өөрчлөлттэй болсон байна. Прокурорын мэдээлснээр хүүхдүүд хэрхэн оргох тухай бүтэн хоёр жил ярилцаж, боловсруулжээ.

Эх сурвалж: EuroNews

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.