Ажлын ярилцлаганд орохдоо гаргадаг алдаанууд

Twitter Print
2018 оны 01-р сар 18-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн 5 жил зөвлөх үйлчилгээний компанийг удирдан ажиллуулж байна. Хааяа бас ажлын онцлогоосоо мэдэрсэн нийтлэг дүгнэлтүүд гарч ирэх юм. Тэрийгээ хүмүүст хэрэг болох болов уу гэсэн үүднээс доорх зөвлөгөөг өгч байна. 

1. Ажлын ярилцлаганд даруухан байлаа гээд "хөөрхөн дуу цөөтэй хүү" болохгүй ээ! Ажил олгогч таны өвөө эмээ биш! Тэгэхээр ажил хэрэгч, илтгэгч, эрмэлзэгч бай! Хэрвээ та ажлын ярилцлаганд орж байгаа бол Хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн ур чадвар, туршлага, цаг хугацаагаа цалингаар борлуулах гэж байгаа бол ур чадвараа бич, ярь бас ярилцагчидаа ойлгуул! Өөр өөрийнхөө маркетингийг хий! 

2. Урдах удирдлагаа битгий муул! Удирдагч хүмүүс бие биенийгээ танихгүй ч, удирдагчид бол удирдагчид л байдаг. Удирдлагаа муулах хүн карьерийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч, хандлагынхаа хувьд ч маш олиггүй харагддаг. Хүн муулах нь чиний өөрийн сэтгэл тайвширхаас өөр юуг ч өөрчилж чаддаггүй

Ганцхан ажлын ярилцлага дээр ч биш, амьдрал дээрч гар нийлээгүй бол гонгинож, гоншигоноод байх хэрэггүй, тэнэг харагддаг юм. Бүх зүйл 2 талтай байдаг, хэнд ч тайлбарлах хэрэггүй, тэр тусмаа шинэ ажил олгогчдоо. 

3. Өөртөө итгэлтэй бай! Нийт ажлын ярилцлаганд оролцогчдын 80% өөртөө итгэлгүй орж ирдэг. Хэрвээ та өөртөө итгэхгүй бол таныг ажилд авах гэж байгаа хүн ч танд итгэхгүй.

Бидэн шиг зөвлөхүүд ажлын ярилцлага хийхийнхээ өмнө илүү чөлөөт яриа өрнүүлж байж тухайн ярилцагчийнхаа давуу талуудыг олж хардаг бол яг ажил олгогч нар шууд л асуудаг. 

Та өөрийнхөө сонголт зарчимаар карьераа бий болгодог. Зөв хандлага бол таны амжилт! 

Алтангэрэлийн Урангоо, UA Consulting LLC

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.