
Ер нь яагаад Турк цай гэж. Монгол улс цай үйлдвэрлэгч орон биш учраас бид импортын цайнуудаас маш сайн судалгаа хийж сонгож уухаас өөр аргагүйд хүрдэг юм.
Та бүхэндээ газарзүйн байршил, хөрс, тариалалт зэргээс шалтгаалаад Турк цайны талаар товчхон мэдээлэл хүргэе гэж зорилоо.
Турк цайны онцлог буюу уух шалтгаан
Турк улс нь цайны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг эхний 5 улсад зүй ёсоор багтдаг бөгөөд дэлхийн цайны хэрэглээний 10-16 хувийг дангаараа хангадаг.
Турк цай нь Иран, Шри Ланка, Энэтхэг зэрэг халуун оронд биш цаг агаарын хувьд сэрүүн газар Хар тэнгисийн эргэ дагаж уулархаг нутагт ургадаг, ямар ч бордоогүй, химийн орцгүй, хамгийн эко цайд тооцогддог ховор цайнуудын нэг юм.
Туркийн хамгийн алдартай цайнууд Туркийн Ризе гэдэг аймагт ургадаг бөгөөд Хар тэнгисээс эрэг дагаж гарсан далайн давлагаа ууланд цохигдож ууршин, цай ургаж байгаа газрууд нь мөнхийн далайн давалгааны бороотой, чийгтэй байж цайгаа байгалийн ус, чийгээр услаж хамгийн эрүүлээр, байгалийн аргаар ургуулдаг өвөрмөц онцлоготой. Ийм байгалийн зүй тогтол өөр хаана ч байдаггүй.
Турк цайг удаан ургуулдаггүй, FILIZ буюу дөнгөж нахиалах үед нь түүж хураадгаараа үргэлж шинэлэг чанараа хадгалдаг.
Турк цайны өөр нэгэн өвөрмөц онцлог нь халуун орны цайнууд шиг бага зэрэг хандлангуут хар, бор өтгөн идээ гарахгүй, мөн устай хольж чанадаггүй. Зөвхөн хандалдагаараа өвөрмөц онцлоготой.
Цайны идээгээ бага гаргаж хандлах дуртай хүмүүс аяганыхаа 25-50 хувийг цайны идээ, үлдсэн хэсгийг ус, цайны идээгээ өтгөн хандалж уух дуртай хүмүүс аяганыхаа 50-75 хувийг идээ үлдсэн хувийг усаар шингэлээд ууж болдог онцлоготой.
Турк цай мөн хар цай шиг өтгөн хар, бор өнгөтэй хандлагадахгүй. Туркууд хамгийн сайн хандлагдсан цайг туулайн цус буюу улаан хүрэн өнгөтэй цай гэж үздэг.
Өглөөний цай, цайны соёлд маш их ач холбогдол өгдөг учраас Туркууд цайгаа маш их ач холбогдол өгч хайрлаж ургуулан, нахиалуулж хураадаг.
Эрүүл мэндийн хувьд, оюуны ачаалалтай ажилладаг хүмүүст анальгин л гэсэн үг. Толгой хүчтэй өвдөж, ядарсан үед ганц аяга халуун Турк цай уусан байхад өөрийн эрхгүй тайвширдаг увидастай.
Тархины цусан хангамжинд маш сайн нөлөөтэй, оюуны ачааллыг дээд зэргээр багасгадаг.
Турк цайны аяга нь ердөө 100 гр багтаамжтай байдаг учраас халуун цайг шимж уухаар хүний биеийн шингэнийг маш сайн нөхөхөөс гадна, ходоод болон бөөрний ачааллыг дээд зэргээр хөнгөлдөг гэж үздэг.
Хоолны хордлогонд маш сайн нөлөөтэй, биеийн хорыг гадагшлуулах үйлчилгээг өөртөө агуулдаг өвөрмөц цай юм.
Цусны эргэлтийг сайжруулдаг учраас цус харвалтаас мөн маш сайн сэргийлдэг.
Хавдрын эсийг дарангуйлдаг.
Өнгө орлуулагч, будагчгүй цай учраас ходоодонд өнгөр маш сайн тогтоож өгдөг гэж үздэг гэх зэрэг дурдаад байвал маш олон өвөрмөц онцлогийг өөртөө өгуулдаг.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.