Хорин нэгэн нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно

Twitter Print
2018 оны 01-р сар 17-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

“Хуулиа дээдэлье -21” нэг сарын аяны талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, МХЕГ-аас мэдээлэл хийлээ.

2017 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 21-ээс доош насны 100 орчим иргэн гэмт хэрэгт холбогджээ. Үүнээс 25 нь амь насаа алдсан байна. Тиймээс тэдэн рүү чиглэсэн нэг сарын ажиллагааг холбогдох байгууллагууд өнөөдөр эхлүүлээд байна. Манай улсад архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 12507 байгууллага байдаг аж. Аяны хүрээнд эдгээр байгууллагад хяналт, шалгалт хийх юм байна. Хэрэв 21-ээс доош насны иргэнд архи, согтууруулах ундаагаар үйлчилбэл тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэнэ.

Хяналт шалгалтын хүрээнд хийсэн ажлаа сарын дараа мэдэгдэх юм байна. Мөн аяны хүрээнд залуучууд руу чиглэсэн нөлөөллийн ажиллагаа явуулах ажээ.  

21-ээс доош насны иргэнд архи, согтууруулах ундаагаар үйлчлүүлж байгаа байгууллагын тухай мэдээллийг хүүхдийн тусламжийн утас 108 дугаарын утсанд ирүүлэхийг санууллаа. Дуудлага өгсөн иргэний мэдээллийг нууцална гэдгийг албаныхан хэлж байлаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.