
АНУ болон Иран хооронд байгуулсан гэрээний дагуу Тегеран АНУ-ын 5 иргэнийг суллаж, тэдгээр 5 иргэн өнгөрсөн даваа гарагт Катарын засгийн газрын онгоцоор Доха хотод буужээ.
Иранд 5 жил гаран хоригдсон иргэдээ буцаан авсныхаа хариуд Вашингтон АНУ-д хоригдож байсан Ираны 5 иргэнийг сулласнаас гадна хоригийн улмаас БНСУ-д царцаагдсан байсан Ираны 6 тэрбум ам.долларыг Тегеранд буцаан өгчээ.
Нөгөөтээгүүр Тегеран дээрх мөнгийг зөвхөн хүмүүнлэгийн зорилгоор ашиглах боломжтой бөгөөд бүх гүйлгээг АНУ-ын Сангийн яам давхар хянах аж.
Вашингтоны Тегерантай хийсэн уг гэрээ Америкийн Бүгд Найрамдах намын шүүмжлэлд өртсөн байна. Энэ талаар сенатор Митт Ромни, "Бид барьцаанд байгаа хүмүүсийн төлөөсөнд тэрбум тэрбум доллар өгөөд байх юм бол хүн хулгайлах, барьцаалах явдал бүр л их болно. Тийм ч учраас бид алан хядагчид, хулгайчидтай гэрээ хэлэлцээр хийдэггүй юм. Барьцаанд байгаа хүнийг суллахын тулд мөнгө төлөх нь аймшигтай санаа." хэмээн онцолжээ.
CNN агентлагийн мэдээлснээр уг хэлэлцээрт Катар улс гол үүрэг гүйцэтгэсэн ба олон сар үргэлжилсэн хэлэлцээр Катарын Доха хотын зочид буудлуудад болж, Катарын дипломатууд зуучлагчаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
erdenee
(202.170.67.182) 2014-05-11 13:44yamarch turiin bodlogo bhgvi shv ulsad ashigtai yum garanguut biznesiin bvleglel nertei luivarchid bulaatsaldaad ajil n yavahgvi ingej bhaar orosd dagaar orj saihan amidrah yumsan
Хариулах
Tiim uu?
(103.26.194.10) 2014-03-15 22:22Tiim uu? Medeegui sh dee. Neftiin uildver ideed baihdaa yahav dee. Hoolgui baisan yum bol helchihgui. Saihan lapsha ch bolson hutgaad ogiish dee. Ovchtei hog ve.
Хариулах
Зочинbosohgui ee
(27.123.213.129) 2014-03-15 19:57neptiin uildver bosohgui ee altanhuyag avaad idchihsen
Хариулах