Монгол орны өвс ургамалын эмчилгээний чанар

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 22:43 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний олон мянган жилийн турш хуримтлуулсан туршлагад үндэслэж, эмийн ургамал гэсэн ангилал бүрдэн бий болсон юм. Аль ч үндэстний уламжлалт анагаах ухаанд эмийн ургамал ашигласан эмчилгээ ашиглагддаг билээ.

Орчин үед шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд дээрх баталгаатай бус мэдээллүүдийг судлан, хүний биед эерэг нөлөө үзүүлэх эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, анагаах ухааны салбарт өргөн ашиглаж байна. Иймээс ургамлыг хүн төрөлхтөн эртнээс анагаах ухаанд ашиглаж ирсэн гэж үздэг.

Монгол нутагт олон зүйл эмийн ургамал ургадаг. Эрт дээр үеэс монголчууд аливаа өвчинд байгалийн гаралтай өвс ургамал, цэцэг зэргийг эмчилгээний чанар ид байх үед нь түүж, хатааж, найрлага, хэмжээ юугий нь тааруулан хэрэглэдэг уламжлалтай байсан. Энэ уламжлал ч эдүгээ өргөн хэрэглэгдсээр байна.

Учир нь Европ эмийг бодвол ардын уламжлалт эм нь зөөлөн аргаар өвчний урхагийг үндсээр нь тасладаг гэж үздэг билээ. Ингээд та бүхэнд эрт дээр үеэс ямар өвс ургамалыг ямар өвчинд хэрэглэж ирсэн талаар товч мэдээлэл хүргэе.  

1.Айраг буюу гишүүн - хавдар, элэг, саахар

2.Чага мөөг - дотор 25 төрлийн өвчинд сайн

3.Доргоны тос - ходоод шарх, дотор шарханд сайн

4.Игүүшин - ходоод, ходоодны шарх, эмэгтэйчүүд

5.Шархны шар цэцэг - ходоод, гадна дотор шарханд сайн

6.Бөөрний зэхмэл - бөөр давсаг, бөөрний анхан, дунд, гүнзгий үед хэрэглэнэ

7.Хулангийн ундаа - элэг, цөс, цөсний өтгөрөлт, 12 нугалаа гэдэс, цөс, элэг цэвэрлэнэ

8.Тэхийн шээг - бөөрөнд сайн

9.Боролзгон - бөөр, зүрх

10.Барагшуун - 126 төрлийн өвчинд болон гадна бүх шарханд хэрэглэнэ

11.Баавгайн тос - түлэнхийд хэрэглэнэ

12.Тарваганы тос - үе мөч болон хүүхдийн нуралтанд сайн

13.Загасны тос - хүүхэд нуралт

14.Сульхирийн гурил - ходоод,элэг

15.Согоон сав - бөөр сав эмэгтэйчүүд

16.2 нутагт халгай - бөөрны бүх өвчин

17.Зүрхэн цэцэг - зүрх судас

18.Задьлиш - зүрх

19.Цагаан гаа - ханиад томуу хоолой сэргэнэх

20.Чихэр өвс-ханиад цэр ховхлох

21.Лидэр-архаг ханиаданд сайн.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.