Анхнаасаа буруу гараар явагдсан гээд Эрдэнэтийн 49 хувийг булааж авч болохгүй...

Twitter Print
2018 оны 01-р сар 14-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

УИХ Эрдэнэтийн 49 хувийг аваад 10 хувийг иргэн бүрт тараахаар болж байгаа юм байна. Эх орны хувь, Эрдэнийн хишиг, Оюутолгой, Таван толгойн ногдол ашиг сонгууль болгоноор "хүртсэн" иргэд нэг их сэтгэл хөдлөнгүй хүлээж авсангүй. Иргэд Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас авахад бухимдаагүй. Харин нууцаар хийсэн Засгийн газарт бухимдсан, албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсан хэрэг л дээ. 

Тэгэхээр 49 хувийг авна гээд оросуудад мөнгөө өгсөн тал Үндсэн хуулийн цэц, Арбитр дээр очно. Ерөнхийдөө бол Арбитр хувийн өмчийг, аж ахуйн нэгжийг хамгаалсан шийдвэр гаргадаг. Монгол Улсын Засгийн газар буруу шийдвэр гаргадаг учраас олон улсын Арбитр дээр ялагддаг тэр замаараа явах болчихлоо. Ингээд Эрдэнэт үйлдвэр бүхлээрээ Батхүүгийн 51, Худалдаа хөгжлийн 49 гээд Арбитр дээр очно. 

Монгол Улсын дээд шүүх Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшилд хэвээр нь үлдээсэн. Харин нөгөө талтай хэлцэл хийлгүйгээр УИХ шууд булааж авах нь буруу: Шүүхийн шийдвэр дээгүүр гишгэдэг нь Засгийн газрын буруу болно.

УИХ-ын гишүүд Эрдэнэтийн 49 хувийн асуудал Арбитр дээр яаж шийдэхийг мэдэж байгаа ч "Хоол болтол шийр зугаа" гэдэг шиг сонгууль болтол шоудаж байна.

Эрүүл ухаанаар хараад үзээрэй...

"Буян" Д.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (46.125.249.110) 2018-01-16 03:43
      • 0
      • 0

      HuzvAa

      Хариулах

    • zocin

      (202.9.41.253) 2018-01-15 10:54
      • 0
      • 0

      Africiin bankind aldsan 51%-ia 49%-ias nuhaj abah geed dairaad bgaa yum bnl da udahgui tur 30%-tai uldeh yum bnaa

      Хариулах