Умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг хүний хөхөнцөр вирүсийг илрүүлэх шинжилгээ үнэ төлбөргүй хийж байна

Twitter Print
2018 оны 01-р сар 14-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг хүний хөхөнцөр вирүсийг илрүүлэх шинжилгээ өнөөдөр үнэ төлбөргүй хийж байна.

2017 оноос эхлүүлэн Австрали улс умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт ПАП шинжилгээг ашиглахаа больж, Хүний хөхөнцөр вирүсийг илрүүлэх шинжилгээ рүү шилжсэн. Учир нь ПАП шинжилгээ бол хавдар болж эхэлж байгаа эсүүдийг эрт илрүүлдэг бол хавдар болох эрсдэл үүсгэдэг Хүний хөхөнцөр вирүсийн халдварыг эрт илрүүлэх нь умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх хамаагүй үр дүнтэй арга гэж үзсэн.

Зарим төрлийн хүний хөхөнцөр вирүсийн халдварыг олон жил тээсэн тохиолдолд умайн хүзүүний хавдар болдог. Манай улсад умайн хүзүүний хавдар эмэгтэйчүүдийн дундах хамгийн тархалттай хавдар бөгөөд 2-р байранд орсоор ирсэн.

Энэ төрлийн шинжилгээ хувийн лабораториудад 100,000 төгрөгний үнэтэй хийгддэг. Бидний ашиглаж байгаа оношлуураар хавдрын эрсдэл бүхий 13 төрлийн хэв шинжийг тодорхойлдог, Монголд өөр хаана ч хийгдэхгүй байгаа хамгийн сүүлийн үеийн оношлуурыг ашиглаж байна.

Сонирхсон хүмүүс өнөөдөр буюу бүтэн сайн өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр ирж шинжилгээнд хамрагдах боломжтой. Өглөө 10.00 өдөр 14 цаг хүртэл ажиллана. 7 давхар 701 тоот

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.