Хятадын гадаад худалдаа 27,79 их наядад хүрч өссөн үзүүлэлттэй байна

Twitter Print
2018 оны 01-р сар 13-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн онд Хятад улсын бараа бүтээгдэхүүний экспорт импортын үзүүлэлтэд томоохон ахиц гарчээ. Хятадын Гаалийн Ерөнхий газрын 1 дүгээр сарын 13-нд мэдээлснээр 2017 онд Хятад улсын бараа бүтээгдэхүүний экспорт импортын нийт хэмжээ 27.79 их наяд юань хүрчээ. Энэ үзүүлэлт нь дэлхийн гадаад худалдааны зах зээлийг хаанчилж ирсэн АНУ-ын үзүүлэлтийг давж, өнгөрсөн 2 жилтэй харьцуулахад 14.2 хувиар өсчээ.

2017 онд Хятад, АНУ-ын худалдааны нийт хэмжээ 3.95 их наяд юаньд хүрсэн байна. Үүнд Хятад улсаас АНУ-д гаргах экспортын  хэмжээ 2.91 их наяд юань хүрсэн бол АНУ-аас Хятад улсруу гаргах экспортын хэмжээ 1.04 их наяд юань хүрсэн нь Хятад улс АНУ-ын гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлж байгаа нь ажиглагдаж байна. АНУ-аас Хятад улсруу  экспортлох шар буурцаг, нисэх онгоц, газрын тос, байгалийн хийн үзүүлэлт хэдий өсч байгаа ч Хятад улсаас экспортлох электрон барааны үзүүлэлт илүү байгаа нь  АНУ-ын  худалдаанд маш ихээр нөлөөлөх шалтгаан болж байна.

Дэлхийн II дайны дараа буюу 50 гаруй жилийн тэртээгээс АНУ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эргэлтээрээ манлайлсаар ирсэн. Харин олон улсын эдийн засагчид сүүлийн жилүүдэд урд хөршийн эдийн засгийн хурдацтай хөгжил нь дэлхийн эдийн засагт хүчтэй өөрчлөлт өгнө гэх таамаг дэвшүүлээд байсан нь ийнхүү биеллээ олж байна.

Эх сурвалж: https://news.cgtn.com/news/

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.