Багаараа амжилттай ажиллах 3 зарчим

Twitter Print
2018 оны 01-р сар 13-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Орчин үеийн бизнесийн эзэнт гүрэн Волмартыг үүсгэн байгуулагч Сэм Волтон өөрийнхөө номондоо би ганцаараа агуу учраас энэ бүгдийг байгуулж чадсан юм бишээ. Харин би агуу хүмүүсээс бүрдсэн агуу багтай байсан учраас энэ бүгдийг бүтээсэн юм гэж хэлсэн байдаг. Нэг хүнд ахдах ажил, нэг багт ахадна гэж байдаггүй. Нэг хүнд томдох мөрөөдөл, нэг багт томдоно гэж байдаггүй. Бусад хүмүүстэй хэрхэн ажиллахаас таны амжилт шалтгаалдаг гээд хэлчихье. Тэгвэл багаараа яаж амжилттай ажиллах 3 зарчмыг та бүгдтэй хуваалцъя.

Нэгдүгээр зарчим бол багийн ахлагчаа сонгох. Ахлагчгүй баг олон фракцад хуваагддаг, хоорондоо өрсөлддөг. Хамгийн чухал нь багийн ахлагч бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүн байх ёстой. Эс дагаваас дараагийн асуудлууд ундардаг. Байшин доторх юмс дээврээсээ давж гардаггүйтэй адил ахлагч гэдэг бол багийн дээвэр гэсэн үг. Түүний мэдлэг чадвараас бусад гишүүдийн мэдлэг чадварын хязгаар хамааралтай.

Хоёр дахь зарчим бол Багийн гишүүдийг анхааралтай сонго. Жолооч машин хөдлөхөөс өмнө бүгд бүсээ зүүсэн эсэхийг шалгадаг. Харин бүгд бүсээ зүүхээс өмнө бид машинд зөв хүмүүс суусан эсэхийг шалгах хэрэгтэй. Баг гэж зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүсийг хэлдэг юм биш. Харин нэгэн зорилгын төлөө гар нийлж, санаа нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Ганц муудсан алим хайрцаг алимыг өмхийрүүлж чаддагтай адил нэг л буруу хүн танай багийн уур амьсгалыг бүрэн эвдэлж чадна. Тиймээс галт тэрэг хөдлөхөөс өмнө ийм хүнийг буулгах нь зүйтэй. Түүнээс гадна нэгнийх нь давуу тал нөгөөгийнхөө сул талыг нөхсөн өөр өөр төрлийн хүмүүсээр багаа бүрдүүлээрэй.

Гурав дахь зарчим бол багаар ямар нэгэн асуудал хэлэлцэх үед шаардлагатай бол хэрэлдэхээс ч буцахгүй байх. Гэхдээ нэгэнт багаар шийдэлд хүрсний дараа чиний дэмжээгүй санал байсан ч түүнийг бүх талаар дэмждэг байх гэсэн хандлагыг багийн хүн бүр өөртөө суулгах. Заримдаа бид бусдыг гомдоочихвий гэсэн айдсаасаа болоод бодсон санаснаа чөлөөтэй хэлж чаддаггүй. Багаар ажиллах үед энэн шиг багийг хорлодог зүйл байхгүй.

Хэрвээ та өөрт хэрэгтэй ганцхан ч болов зүйлийг шинээр олж мэдэж чадсан бол, цаашдаа ахин өөрт хэрэгтэй мэдээллийг авч байхыг хүсвэл манай э-сонинд нэр, э-мэйл хаягаа бүртгүүлнэ үү!

Эх сурвалж: www.mlc-bootcamp.blogspot.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.142.161) 2018-01-14 08:16
      • 0
      • 0

      Зөв санаа байна.нэг зорилгын төлөө гар нийлж ажиллана гэдэг маш чухал.

      Хариулах