С.Батцэцэг 6 дахь жилдээ улсын аваргад түрүүллээ

Twitter Print
2018 оны 01-р сар 12-нд 19:59 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд нээлтээ хийлээ. Монгол бөх олимпийн наадмаас анх медаль авсны 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж буй УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож, эрэгтэй эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөж байна. 

Энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх уг тэмцээний өнөөдрийн эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан боллоо.  Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 61-д, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 61-д, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж 79 кг-д жин өгсч барилдсан юм.

Улсын аваргын медалийн салхийг 55 кг-ын жинд Б.Халиунаа хагалсан бөгөөд тэрбээр “Аврагч” спорт хорооны тамирчин Э.Даваачимэгийг ялж, хүрэл медалийн эзэн болсон юм.

Мөн 55 кг-ын жинд Э.Даваачимэг улсын аваргын дөрөв дэх түрүүгээ хүртлээ.

Энэ жилийн УАШТ-ий онцлох тамирчны нэг бол олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг байсан юм. Тэрбээр энэ удаа 65 кг-д барилдаж, бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар улсын аваргын зургаа дахь түрүүгээ хүртсэн юм.

Энэ жил 28 настай С.Батцэцэг 2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 онуудад улсын аваргад түрүүлээд байна.

ДҮН: \Жин бүрт 10-18 тамирчин өрсөлдлөө\

Эмэгтэй

55 кг:

  • Алтан медаль: Э.Даваачимэг (Хил хамгаалах ерөнхий газар “Хилчин” спорт хороо)
  • Мөнгөн медаль: Б.Болор-Эрдэнэ (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль: Б.Халиунаа \Орхон\, Б.Хулан \Хангай Хайрхан\

59 кг:

  • Алтан медаль: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
  • Мөнгөн медаль:  Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо)
  • Хүрэл медаль: Н.Наранцацрал \Аваргууд\,  Ө.Пүрэвсүрэн \Женко\

65 кг:

  • Алтан медаль: С.Батцэцэг (“Хилчин” спорт хороо)
  • Мөнгөн медаль: О.Оюунтуяа (“Хүч” спорт хороо)
  • Хүрэл медаль: Г.Пүрэвцэцэг \Хасумегастарс\, Э.Цэвэгмэд \Алдар\

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.