Алтан “унжлага”-ны хэрэг /фельетон/

Twitter Print
2018 оны 01-р сар 12-нд 19:42 цагт
Мэдээний зураг,

Алтан унжлагат тахиа жилийг бид үдэж байна. Унжлагатай тахиа гэдгийг дуулаад нэг их тоогоогүй ээ. Тоосон нэг нь тахианых юм чинь юу шалив гээд авч хэлцээгүй. Гэтэл унжлага бол бол унжлага, тахианых байсан ч жижигддэггүй гэдгийг мэдүүлсэн жил боллоо. Ялангуяа төрийн түшээдийн “алтан унжлага”-тай холбоотой олон асуудал боссон жил байж таарав. 

Жишээлэхэд, зарим улс төрч алтан унжлаганыхаа уутыг айлд гээж баларсан бол нөгөөх нь алтан унжлаганыхаа зургийг явуулж хүн айлгасан асуудалд холбогдов. Нэг хүн чөтгөрөөс, нөгөөх нь чононоос, гурав дахь нь харанхуйгаас айж байхад зарим эмэгтэй “алтан унжлага”-ны зурагнаас сүнсээ зайлтал айдаг байх нь. Харин тэд зөвхөн зурагнаас айдаг уу, зураг бус бодит дүрийг үзвэл яах вэ гэсэн асуудал хариугаа хүлээсээр үлдэж. Судлаачид ч санал хуваагдаж “зөвхөн зурагнаас айдаг гэж үздэг нь хужаа”, “үгүй ээ, зураг дүр хоюулангаас нь айдаг нь хужаа” гэлцэн ширүүн маргаж байна. 

Ер нь алтан унжлага оролцоогүй хэрүүл цөөхөн байлаа даа. Том даргын алтан унжлагыг мялаагаад гавъяа шагнал хүртсэн тухай дуулиан ч сонсдож байна. Түүнчлэн, зарим том улс төрч нар сонгуульд нэр дэвших эмэгтэйг заавал чүгүй “алтан унжлагаараа аравнайлдаг” гэсэн хэрүүл чдуулдаж байлаа.

Хэд хэдэн эмэгтэй “Өөрийг нь алтан унжлагаараа хуурсан” гишүүний тухай гомдол санал гаргасанбайна. Гялгар цалгар юманд дуртайбүсгүйчүүл төрийн түшээдийн алтан унжлагаар нь гангалах гээд бүтээгүй юмуу, нөгөөдүүл нь алтанунжлагаа бэлэглэх гэж байгаа дүр үзүүлэн унжигнуулан гайхуулж байснаа эргүүлээд хуйлчихсанд урам нь хугарсан уу, бүү мэд ээ? 

Хүүхнүүдийн хэрүүлийн агуулга ч өөрчлөгдөж “Чи алтан унжлагад дуртай” , “үгүй, би алтан ээмэгэнд л дуртай”, “чи бол алтан унжлага хэрэглэх заяагүй” гэхлэнгээр хөврөх болсон ч гэх шиг.

Гэхдээ хорвоо юм хойно, наанатай цаанатай л ажгуу. Сайн мэдээ байхгүй биш байгаа юм байна. Судлаачдын үзэж байгаагаар “Зарим алтан унжлагахэтэрхий биегүй материалаар хийгдсэн тул амархан үрчийдэг нь хэрэглэгчийн таашаалд нийцээгүй”,мөн “нэр бүхий гишүүнийх эдэлгээ даахдаа муу” болон “Тэр сайдынх хэтэрхий богино, унжлага гэхээсээ илүү мэнгэ гэвэл зохилтой байсан нь нэн урамгүй” гэхчлэнгийн гомдлууд тахиа жилд эрс багассан байна. 

Ёс жудагтай зарим судлаачийн амнаас төрийн түшээдийн дотоожийг “алтан унжлагын сав” буюу товчоор “алтан сав”хэмээн нэрийдэж бичих санал гаргасан байх юм. Санал гаргаад зогссонгүй “Айлд хонохдоо “алтан сав”-аа гээсэн эрхэм гишүүний тухайд” гэхчлэн бичиж эхэлсэн байна. Манай өнөө хэн гишүүний явдал шастир түүхнээ “Эрхэм гишүүн бээр “алтан унжлагаахувиараа цэнгүүлж яваад... “айлд хонохдоо “алтан сав”-аа мартаж гарсан” байдлаар бичигдэх нь тодорхой болж байх шиг.

Тэд үүл борооны явдлыг өгүүлсэн зохиолоо “эр хүн алтан саваа нээхүй дор...” гэхчлэн эхлүүлжээ.Тэр ч бүү ажил явдал тохиолдсон айлд ирсэн ламбугай “Бурхан болоочийн алтан савыг нээе” гэхэд хүмүүс “олны нүдэн дээр тиим юм хийлгэхгүй” гэж дургуйцсэн гэх. 

Урьдын сайхан уламжлал ч энэ зуур сэргэж эхэлжээ. Манай Батлан хамгаалах Яам “Бүх цэргийн хар сүлд цэнгүүлэх” ёслол хийдэг сайхан уламжлалтай. Энэ ёсыг өргөжүүлэнИх хурлын тамгын газраас бүх гишүүдийн “ төрийн алтан унжлага цэнгүүлэх” ёслол хийдэг болох юм байна. 

Нэгэнт л эрхэм гишүүдийн унжлагын явдал нь төрийн төрийн хэрэг болоод явчихаж байгаа хойно, тэдний чадавхи нь “төрийн чалх” байж таарна. Учир мэдэх зарим мэргэд, зарим ахмад гишүүнийн алтан унжлага нь сульдснаас үүдэн төгрөгийн чалхи сульдсаан гэж байна. Тэд “АНУ-ын ерөнхийлөгч Трамп нас өндөр ч залуу эхнэртэй учраас нэгдсэн улсын төрийн унжлага чанга байгаа, доллар ч гозойсоор буй” хэмээнэ.

Иймээс улс орны эдийн засгийн чадавхи, төгрөгийн чалхыг бэлгэдэн эрхэм гишүүдийг алтан унжлагын нэрийг цээрлэж “алтан суварга” хэмээн цоллох хөтөлбөр ч боловсруулжээ. Үнэхээр чэрхэм гишүүнд гомдол гаргасан нэгэн эмэгтэй “суварга нь унжлага болсон” хэмээн зүхэж байсан нь нэгийг өгүүлэх мэт. 

Жирийн нэг ярианы утга ч өөр болж, цаг үеэ дагаад. Саяхан эрхэм гишүүн рүү утастсан бүсгүй ажлаа бүтээж өгөхийг гуйгаад

-За битгий унжаад байгаарай хэмээн захиж байгааг “хүнд биш унжлагад нь сануулсан” захиас гэж үзүүштэй мэт.

Эртээ урьд цагт “моод монголоор дуусдаг” байсан бол одоо “Сенсаац Монголоос” гэдэг болж. Манай өнөө “Алтан унжлагат гишүүн”-ий явдал дэлхий дахиныунжлаганы адал явдлын үүдийг нээж, “морийг эмээллэсэн” байна. Тэрээр унжлаганыхаа алтан баринтгийг айлд тайлсны маргаашаас эхлэн Холливудын одод “алдартай продюсерүүдийн алтан унжлаганд ороолдсон хэрэг” цуурайллаа. Урлагынхан ч дэгжин улс юм болохоор бүх бараг бүх эрэгтэй одод алтан унжлагаараа гайхуулсан, хүүхнүүдэд албадан зүүсэн хэрэгт унажээ. Харин хүний зовлон мэддэгээрээ Катрин Денев тэргүүтэй франц хүүхнүүд л “хүүхнүүд тэгээд унжлагагүй яаж амьдрах гэсэн юм бэ” хэмээн сөргүүлж асуусан байна. Ертөнц түгдэрсэн гэх.

...Өнгөрч байгаа жилийн “унжлага”-ыг бид “тахианых юм чинь юу шалив гэж”, “босоо биш унжаа юм чинь чих халууцуулахгүй байлгүй” хэмээн огт тоогоогүй билээ. Гэтэл юу болов, хар даа. Эрхээ биш унжлага нь “алтан” байсан тулдаа л дээдсийг нэрвээд эгэл бидэндээ хал балгүй өнгөрлөө.

Гэтэл гарах жил маань бас унжлагатай... Алтаар унжихийн оронд “Тийн унжина” гэж байгаа. За яахав, тийн унждаг юм байгаа биз гэхэд нь амьтан нь нохой, тахиа биш нохой...

Нохой ч тийн унжихаараа эвгүй шүү, эвгүй. Гэхдээ “Тийн босно” гээгүй болохоор арай гайгүй бол уу, мэдэх ч юм алга оо.

Д.Цэнддоо

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.