Г.Пүрэвдагва: Ард түмэнтэйгээ хамтарч сайхан уран бүтээл хийх болно

Twitter Print
2014 оны 03-р сар 15-нд 08:00 цагт
Мэдээний зураг,
 

Монголын сор болсон сонгодог бүтээлүүдийн нэг буюу “Амьддаа бие биеэ хайрла” дууг “Увертюра” хамтлагийнхан хоёр дахь цомгийнхоо эхлэл болгон шинэчлэн дуулсан билээ. Монголын шилдэг яруу найраг бүхий энэхүү уран бүтээлээ тус хамтлагийнхан албан ёсоор дүрсжүүлэхээр клипний зохиолын  санааны уралдаан зарлаад буй. Тэд өнгөрсөн жил Монгол поп опера урсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүн болох “Төгсгөлгүй эхлэл” тоглолтоо Улсын драмын эрдмийн театрт толилуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэдний шинэ клипний зохиолын уралдааны талаар Монгол поп опера “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагваас тодрууллаа.

-“Амьддаа бие биенээ хайрла” шүлгийг дуу болгон дуулсан. Энэ дууны талаар яриагаа эхэлье?

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны шүлэг хэдийнээ хүнд хүрчихсэн сайхан шүлэг бий. Энэ шүлгийг бид энэ онд хийх уран бүтээлийнхээ нээлт болгож сонгоод байгаа юм. Ийм сайхан дууг час хийсэн клиптэй болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд сонсогчидоосоо ч клипний зохиолын санаа авбал зүгээр юм уу гэсэн үүднээс дээрх уралдааныг зохион байгуулсан. Энэ шүлгэнд “Анир” студийн продюссер Алтанхуяг ах аялгуу хийгээд үнэхээр сайхан дуу болсон. Софт рок стилийн дуу.

 
“Амьддаа бие биенээ хайрла” дууг танай хамтлаг “Дашбалбар” сангаас албан ёсны зөвшөөрөл авч дуулсан уу?

“Дашбалбар” сангийн тэргүүнээр яруу найрагчийн отгон охин Индра ажилладаг шүү дээ. Энэ хүн анх бидэнд “Аавын минь энэ сайхан шүлгийг та нар дуу болгооч” гэсэн санал тавьсан юм. Ингээд л бид дуулсан. 

Одоогоор хэчнээн бүтээл ирээд байна вэ?          

Одоогоор 20-иод зохиол ирээд байна. Ер нь үзэгчид, сонсогчдоос клипний зохиолын санаа авбал зүгээр юм уу гэсэн үүднээс дээрх уралдааныг зарласан юм. 
”Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, 
бүлээн усаар угаавал хэргүй” гэсэн Монголын сайхан үг байдаг даа. Бүтээл бий болгох нь бид л болохоос биш өлгийдөж авах нь ард түмэн. Тиймээс ард түмэнтэйгээ хамтарч байгаад сайхан клиптэй дуу болгох гэсэн юм. Сайхан, сайхан санаа авахаар зохиолууд зөндөө ирж байгаа.

Хэднийг хүртэл зохиолоо авах, мөн шалгарсан бүтээл шагналтай биз дээ?

Энэ сарын 15 хүртэл. Харин маргааш нь албан ёсоор хэвлэл мэдээлэлээр хэн гэдэг хүний зохиол тэргүүлснийг нь зарлах болно. Мэдээж, шагналтай. 300 мянган төгрөгөөр урамшуулна. Мөн манай хамтлаг болон “Дашбалбар” сангаас гарын бэлэгтэй.  

Та нар ямар зохиол байвал зүгээр гэж бодож байна вэ?

Энгийн биш хэрнээ далд утгатай байвал зүгээр юм уу даа. Тухайн клипийг гарахаар хүмүүс үзээд “Нээрээ энэ үйл явдал өдөр бүр бидний амьдралд давтагддаг хэрнээ яагаад анзаардаггүй юм бол” гэж бодохоор илэрхийлэгдсэн байвал сайн. Ийм л зохиол явуулчихвал бид найруулагчидтайгаа хамтарч байгаад уран сайхнаар гаргачихна. Дуу, Бээжингийн оркейстр бэлэн байна. Зөвхөн гал ассан зохиолын санаа л хэрэгтэй.

Танай дуунууд үнэхээр цар хүрээ ихтэй, нэгийг бодогдуулсан дуу байдаг?

Тийм ээ, хүмүүс нэлээд чадварлаг, хоолойн цар хүрээний хувьд сайн гэж их магтдаг. Энэ нь бид мэргэжлийн дуурийн гоцлол дуучин мэргэжлээр төгссөнтөй холбоотой. Хэд хэдэн уран бүтээлчид хэлж байсан “Танай дууг сонсохоор нэг л дотор хөндүүрлээд хүнд болчихдог, үгээр хэлэхийн аргагүй” гэж. Тухайн хүний мэдрэмжээс болдог юм шиг байна билээ. 

Г. Ганаа

https://www.youtube.com/watch?v=PKJGdzaU-Ck

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.57) 2014-03-15 13:52
      • 0
      • 0

      duuug ni sonsohoor us bosood bdagiin bur nulimas hurtel garah yum

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.10) 2014-03-15 12:30
      • 0
      • 0

      Duu ni mash goe bolson bolohoor mash goe clip hiigeerei. Amjilt husiye!

      Хариулах