НӨАТ-ын баримтаа утсаараа бүртгүүлэхэд юуг анхаарах вэ

Twitter Print
2018 оны 01-р сар 12-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

НӨАТ-ын баримтаа гар утсаараа цахим санд бүртгүүлж болохгүй байна уу. Тэгвэл та дараах алхмуудыг хийгээрэй.

Бүртгэгдсэн баримт харагдахгүй, QR код уншигч ажиллахгүй, баримт бүртгүүлж болохгүй байгаа бол EBARIMT аппликэйшнээ //UPDATE version 2.3.3// хийгээрэй. Андройд үйлдлийн системтэй утас бол play store, ios үйлдлийн системтэй утас бол app store хэсгээс ebarimt гэж хайж татаж суулгана.

Харин QR код уншуулахад камер нь нээгдэхгүй бол дараах тохиргоог хийнэ.

а. IOS үйлдлийн системтэй хэрэглэгч Settings/Ebarimt-ыг сонгоод/Camera On болгоно.

б.Андройд үйлдлийн системтэй хэрэглэгч Settings/Application/Application Manager/Ebarimt-ыг сонгоод /Permission/Camera On болгоно.

Таны App Store дээр UPDATE гарч ирэхгүй байгаа тохиолдолд үйлдлийн системийн iOS UPDATE-ийг хийснээр EBARIMT аппликэйшны 2018 оны UPDATE гарч ирэх болохыг анхаарна уу.

Эх сурвалж: ТЕГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.