Меконг мөрний дагуух орнуудын уулзалт эхэллээ

Twitter Print
2018 оны 01-р сар 11-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

Зүүн өмнөд Азийн зургаан орныг дамнан урсдаг Меконг мөрний асуудлаар холбогдох орнуудын төлөөлөгчид Камбож улсад чуулж байна.

4800 километрийн урттай, олон сая хүний усны ундарга болсон Меконг мөрний нөхцөл байдлыг хэлэлцэх Зүүн өмнөд Азийн орнуудын уулзалт энэ сарын 10-ны өдөр Камбож улсад эхэллээ.

Азийн зургаан орныг дамнан урсдаг Меконг мөрний дагуу БНХАУ олон тооны тор татаад байна. Энэ нь уг мөрнөөр хооллодог бусад улс орнуудын иргэдийн амьдралд болон Хятадаас өмнө зүгт урсах уг мөрний экосистемд аюул учруулж байна гэж уулзалтад оролцогч орнууд үзэж байна.

Меконг мөрнөөс Зүүн өмнөд Азийн иргэдийн 60 сая орчим нь хоолоо олж иддэг гэдэг мэдээлэл бий. Меконг мөрний хувьд Амазоны дараа орох хамгийн олон зүйлийн амьтан ургамлыг агуулсан баялаг мөрөн юм. Тодруулж хэлбэл 1300 төрлийн загас энэ мөрөнд амьдардаг байна.

Меконг мөрний дагуу БНХАУ 6 тор татсан, дахин таван газарт хаалт хийнэ гэсэн мэдээлэл байна. Тиймээс уг мөрний болон энэ мөрний ашиг шимийг хүртэн амьдардаг Зүүн өмнөд Азийн бусад орнуудын иргэдийн ирээдүй Хятадын гарт байна гэж уузалтад оролцогч орнууд мэдээллээ.

Байгаль орчны байгууллагуудын мэдээлж байгаагаар Хятадын барьсан торон хаалтууд мөрний загаснуудын нүүдэл болон экосистемийг гажуудуулж, уг мөрнөөс ундаалан хооллодог олон арван сая хүмүүсийн амьдралд заналхийлж байна.

Ийнхүү нөхцөл байдал хүнд байгаа ч Зүүн Азийн орнууд Хятадын эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэж чадахгүй байна. Учир нь бүс нутгийн хамгийн хүчирхэг орон болох БНХАУ-аас Зүүн Азийн орнууд эрчим хүчнийхээ хэрэгцээг хангадаг учраас Меконг мөрний нөхцөл байдлыг хөндөхөөс болгоомжилж ирсэн гэж олон улс судлаачид үзэж байна.

Эх сурвалж: France24 News

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.