Болгарууд анх 4000 жилийн өмнө тараг бүрж байсан гэв

Twitter Print
2018 оны 01-р сар 11-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг тараг нь олон жилийн түүхтэй. Тухайлбал Болгар улсын хувьд 4000 жилийн өмнө нүүдэлчин аймгууд нь нүүдэллэн явах үедээ таргийг санамсаргүйгээр "бүрж", үүнээс хойш хүнсэндээ хэрэглэдэг болжээ.  Болгарын нүүдэлчид сүүгээ амьтны арьсанд авч яван бактери үүсгэх нөхцөл байдлыг бий болгохын тулд амсрыг нь боодог байж. Ингэснээр исэх үйл явцыг хурдасгаж, тараг бүрэлддэг байжээ. Тухайн шат дамжлагын адил өөр өөр улсад тараг бүрж эхэлснийг үгүйсгэхгүй бөгөөд Төв болон Дундад Азид үүссэн байх магадлалтай гэж үзжээ.

Өнөөдөр Болгарын иргэд таргийг өдөр тутамдаа хэрэглэж байна. Болгар улсын үндэсний хоолыг "таратор" гэж нэрийддэг ба  энэ нь үндсэн зоогт тооцогддог юм.  Таратор нь йогурт, ус, өргөст хэмх, самар, ногооны бүтэцтэй нэг төрлийн хүйтэн шөл юм. Тус улсын уугуул иргэн Никола Стойков хэлэхдээ өглөөний цай, өдрийн зууш мөн унтахынхаа өмнө нийт 3 аяга тараг өдөр бүр уудаг гэжээ. Америкийн нэг профессор Балкан нутагт тараг нь иргэдийн хоол төдийгүй тухайн нутаг нь байгалийн тараг гаргаж авах боломжтой тусгай бактери дулааны нөөцтэй газар гэлээ.

Bulgaria played a vital role in turning yoghurt into the popular product we know today (Credit: Credit: Madhvi Ramani)

Тараг нь Балканы хойгийн орнуудад өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн юм. Тараг гэж хэлэхээр өөрийн эрхгүй Турк, Грек улсууд санаанд ордон Тэдгээр улс орнуудад тараг бүтцэнд нь орохгүй хүнс гэж бараг байхгүй. Тараг бол шөл, ундаа гээд бүх хүнсэнд заавал орно гэж тарагны бүтцийг судалсан Болгарын эрдэмтэн Григоров өгүүлжээ. Тарагны үүсэл гарал, бүтцийг судалж дэлхийд нэрд гарсан эрдэмтэн Григоровд  зориулж түүний төрсөн нутаг Студен Извор нутгийн Трун тосгонд дэлхийд ганцхан байх Тарагны музей байгуулсан байдаг аж.  

 
Traditional yoghurts were produced with raw milk from buffalo or sheep (Credit: Credit: Evo Danchev/Getty Images)

Уламжлалт тараг нь эдгээр бүс нутгуудад үхэр болон хонины сүүгээр хийдэг байж. Тараг огт хэрэглэдэггүй шахам байсан орнууд тухайлбал Өмнөд Солонгос, Япон зэрэг орнууд 35 жилийн өмнө Болгараас тараг хийх зөвшөөрөл албан ёсоор худалдан авч үйлдвэрлэх болсноор одоо бидний йогурт хэмээн нэрлээд байгаа төрөл бүрийн орц найрлага, амт бүхий тарагуудыг үйлдвэрлэж, дэлхий дахинд тархах үндсийг тавьсан байна. 

Эх сурвалж: BBC News

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.141.67) 2018-01-13 11:36
      • 0
      • 0

      Oorsdiinhoo soyol, hel, ulamjlalaa martsan sarmagchinguud olon bolood ireheer ingej ooriinhoo aaviig Trumpiin aav bolgon harj yarij bichij eheldeg yum bna.

      Хариулах

    • Tarag l yavj yavj end irj tarator boljdee chaavaas

      (78.113.18.60) 2018-01-11 16:22
      • 0
      • 0

      Tarator bhdaa yaahuu dee muusainuud nuudelchidees hulgailsanaa suurin amidraldaa hevshuulcheed bid zohioson gej hutsdag uls tarag gej mongol ner yavsaar bj tarator boloo biz hen haana hamgiin ih maltai oirhon tend l tsahaan ideenii golomt ene bol logic

      Хариулах