Улаан хошоонгор цэцгийн ханд үс унахаас сэргийлдэг

Twitter Print
2020 оны 12-р сар 20-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Улаан хошоонгор цэцгийн ханд нь үс унахаас сэргийлдэг. Их Британийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Тэд үс ихээр унадаг болон халзралт өвчтэй 30 эрэгтэй хүнд туршилт хийжээ. Дөрвөн сарын турш сайн дурынхан толгойдоо 5% улаан хошоонгорын ханд (Trifolium pratense) түрхсэн байна. Үсний ургалт 13 хувь, үс уналт 29 хувиар буурсан болохыг тэмдэглэжээ. Цэцгийн хандны оронд плацебо ханд хэрэглэж байсан бүлэг үр дүн үзүүлээгүй байна.

Хоёр дахь туршилтанд 109 эмэгтэй оролцсон байна. 3 сарын дараа тэд үсний угийн бүтэц, өнгө, ургалтын ерөнхий чанар сайжирсан байсныг тэмдэглэжээ.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.