Онгоцны үйлчлэгч их хэмжээний мөнгө хууль бусаар гаргахыг завджээ

Twitter Print
2018 оны 01-р сар 11-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн агаарын тээврийн компанид ажилладаг, 25 настай Девши Кулшрештха 100 ам.долларын дэвсгэртүүдийг тээшний рентген үзлэгээр илрүүлэхгүйн тулд мөнгөлөг цаасанд боож, гутал, гоо сайхны цүнхнийхээ дор хийсэн байжээ. Онгоцны  гаалийн байцаагчийн асуултанд хариулахдаа 80 мянган доллар гэсэн боловч байцаагчид тэр дор нь задалж тоолоод 500 мянган ам.доллар буюу үндэсний мөнгөөр 3 сая рупитэй тэнцэх хэмжээний байсныг нь баримтжуулан хураажээ.

Тэрбээр “Жет Эйрвэйс” компанийн онгоцны үйлчлэгч бөгөөд даваа гарагийн шөнө 02:00 цагт Делигээс Хонконг руу явах гэж байхад нь гаалийн байцаагчид ийнхүү баривчилсан байна. Гаалийн байцаагчид үйлчлэгч бүсгүйг мөнгө угаадаг маш том сүлжээний гишүүн Амит Малхотра гэх эртэй хамтарч ажилладаг байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Энэ үйлдэл зөвхөн нэг удаагийн үйлдэл биш 6 сарын турш үйлдэгдсэн байх магадлалтай хэмээн Энэтхэгийн хууль сахиулах байгууллагынхан урьдчилан таамаглаж байна. Үүнийг баталж тус онгоцны үйлчлэгч 6 удаа ийнхүү мөнгө дамжуулах үүрэг гүйцэтгэснээ эхний мэдүүлгээрээ хэлсэн байна. 

Энэ нь гадаад руу их хэмжээний мөнгө онгоцны үйлчлэгчдээр дамжуулан гаргаад алт худалдаж авч, Энэтхэг рүү мөн хууль бусаар нэвтрүүлж, үнэ хүргэн арилжаалдаг сүлжээтэй холбоотой хэмээн үзэж байгаа аж. 

Түүнийг өөр нэгэн эрийн хамт баривчилсан бөгөөд энэ хэрэгт өөр хэд хэдэн хүн холбогдох магадлалтай байна. Jet Airways компани ажилчдынхаа хууль бус үйлдэлд хутгалдахыг хэзээ ч зөвшөөрдөггүй тул ийм үйлдлийг тэвчихгүй хэмээн мэдэгдээд байна.

Эх сурвалж: CNN

М.Билгүүн, mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.