Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг нарын хэн нь давах бол...

Twitter Print
2018 оны 01-р сар 19-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

"Хосбаатар” сан, фэйсбүүкийн “Жудаг” группээс санаачлан энэ сарын 20-нд зохион байгуулах Үндэсний16 бөхийн халз барилдаанд хэн хэн зодоглох нь бөхийн хорхойтнуудын анхаарлыг татаж байсан. 30 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорч, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү, Б.Одгэрэл, Х.Гантулга, О.Хангай, Б.Бат-Өлзий, М.Бадарч, улсын начин Э.Энхбат, Ж.Чулуунбат, Э.Даш, Ч.Хөхчирэнгэр, Б.Амарзаяа нар оролцохоор болжээ. 

Сугалаагаар гурван удаа барилдах (өөр, өөр бөхтэй) тэдний даваа бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулах аж. Гурав давсан бөхчүүд хоорондоо барилдан, түрүүлсэн нь гурван сая төгрөг өвөртөлнө. Зохион байгуулагчид барилдааныг сонирхолтой болгохын тулд чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдогийн өнөө цагийн шилдэг тамирчдын нэг, ОУХМ Д.Төмөрхүлэг нарыг үндэсний бөхөөр барилдуулахаар болжээ.

Зохион байгуулагчдын зүгээс дээрх халз барилдааны дүрмийг улсын цолтон бүр гурван барилдаан хийлгэхээр төлөвлөж, өрсөлдөгчийг сугалаагаар сонгохоор болжээ. Түүнчлэн үндэсний бөхчүүд даваа бүрт нэг сая төгрөгийн мөнгөн шагнал авна.

Гурав давсан бөхчүүд хоорондоо барилдаж, ганц ч өвдөг шороодоогүй бөх нэмэлт гурван сая төгрөгийн мөнгөн шагнал авах аж. Хэрвээ гурав даваатай ганц бөх тодорвол нэмэлт барилдаан хийлгүйгээр финалын мөнгөн шагналыг авах эрхтэй. Харин бөмбөрцгийн хоёр хүчтэний хувьд нэг давааны шагнал сая төгрөг юм байна.

Бөмбөрцгийн хоёр хүчтний хэн давах нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байгаа нь мэдээж. Улсын наадам болон танхимын барилдаанд үе үе зодоглодог Д.Төмөрхүлэгийн аав нь улсын харцага Ч.Даваадорж агсан гэдгийг бөхийн хүрээнийхэн андахгүй. Харин Г.Мандахнаран гавьяат үндэсний бөхөөр төдийлөн барилддаггүй. Их спортоор хүч үздэг хоёр хүчтний хэн нь давах бол...

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.