Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шинэчилнэ

Twitter Print
2018 оны 01-р сар 10-нд 20:21 цагт
Мэдээний зураг,

Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долдугаар сарын 1-нээс шинэчлэхээр болжээ. Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж буй аж.

Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу 4 орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 гэсэн стандартыг өнгөрсөн онд баталсан байдаг. Энэ дагуу холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчлэхээр ажиллаж байна.

Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү “Манай улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим нэг үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл “Ж” үсэг байлаа гэхэд ганцхан оросууд л мэддэг. Тэгвэл тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөх юм. Түүнээс биш дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн нэг машин нэг л дугаартай байна. Дугаарыг солихгүй. Тиймээс тээврийн хэрэгслээ худалдахаар болбол дугаартай нь өгнө гэсэн үг. Нэг үгээр иргэд олон улсад зорчиход тулгардаг байсан бэрхшээлийг хөнгөлж буй хэрэг юм” хэмээн мэдэгдлээ.

Тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас бус бусад нэмэлт төлбөр авахгүй аж. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.21.127.130) 2018-02-07 12:35
      • 0
      • 0

      мОНГОЛЫН МАШИН Улаан-үдэ, Эрээн хоёроос цааш хаашаа ч явдаггүй ш дээ. Юун гадаад явах яриад байгаа юм бэ? Мөнгө хүүлэх нэг арга төдий л байна ш дээ. Шалтаг нь даанч жол юм.

      Хариулах

    • Зочин

      (182.160.35.1) 2018-02-03 07:01
      • 0
      • 0

      Хотод зүүдэг дугаар хөдөө явахдаа зүүдэг дугаар гадаад явахдаа зүүдэг дугаар гээд 1 машинд 3 дугаар өндөр үнээр олговол ард түмэн жаргана даа.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.134) 2018-01-14 10:40
      • 0
      • 0

      orosoos uur yamar ulsruu irged mashintai yavdag yum hujaa gargahgvi shal teneg yum hudlaa tatvar bh

      Хариулах

    • Zochin

      (114.176.41.88) 2018-01-14 00:17
      • 0
      • 0

      Tsag ni boloogui. Tsag ni bolohoor solino l biz. Unuudur yaponchuud hanz usegtei dugaartai yavaad bolood l bn. Bid tednees yugaaraa iluu bolchood solih geed bgn bol. Ene bol ard tumnii halaas temtersen luivar. Eserguutsej bn.

      Хариулах

    • Иргэн

      (122.201.31.71) 2018-01-11 16:45
      • 0
      • 1

      Мөнгө идэх арга нь бүүр л нарийн болоод байхымаа. Өөр хийх ажил зөндөө байгааш дээ.ёстой юуя хэлхэв дээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.190.22) 2018-01-11 15:22
      • 0
      • 1

      Хичнээн тээврийн хэрэгсэл гадаадын хэдэн улсад зорчиод байгаа юм. Хятад ханзаар өөрчлөхгүй юм бол яах гээд байгаа юм. Дандаа хачин юм хийж байхаа боль

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.109) 2018-01-11 11:37
      • 0
      • 1

      Энэ балиар юмаа больчих рэрэгтэй л дээ...дүүрсэн төртэйлдөө

      Хариулах

    • хандаа

      (202.179.31.67) 2018-01-11 10:05
      • 0
      • 1

      Мөнгө угаах арга юм биш үү. Ядуурч байхад улам л мөнгө нэхэх аргаа олоод байх юмаа

      Хариулах

    • Зочин

      (124.5.187.76) 2018-01-11 09:47
      • 0
      • 1

      Hytadtai ulam adilxan bolgood bnadaa yaanadaa yaana

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.135) 2018-01-11 09:02
      • 0
      • 1

      Shaa l daa hezee Ж usegtei dugaar baisiin

      Хариулах