Сонгино, сармис түлхүү хэрэглэх нь хорт хавдраас сэргийлдэг

Twitter Print
2018 оны 01-р сар 10-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

Сармис, сонгины ач тусыг хүн бүр гадарлаж байдаг. Үнэндээ бол энэ ногооны дэргэд бусад ногоонууд даруухан харагдана. Энгийн омлетноос эхлээд хамгийн хэцүү пастад эдгээрийг нэмэхэд л өнгө ороод явчихдаг.

Баруунд сонгино сармисаар гэр хороогоо чөтгөр шуламуудаас хамгаалдаг домтой.

Орчин цагийн дом бол сонгино сармис түлхүү хэрэглэж хөхний хорт хавдар болон бүдүүн гэдэсний хорт хавдраас зайлсхийж болох боломжтой гэнэ. Энэ нь эдгээр ургамалд байдаг сульфид бодисууд нь хорт хавдар үүсэхээс хамгаалдаг юм гэж Women's Health сэтгүүл бичиж байна.

Сонгино, сармисанд байдаг С витамин нь хүний эсэргүүцлийг сайжруулдаг, мөн Кверцетин бодис нь хөгшрөлтийг сааруулагч бодис. Говийн хөмүүл, зэрлэг сонгино мөн адил чанартай аж.

Эдгээр ногоог ихээр идэхэд ганц л сөрөг тал байна. Тэр нь хурц эвгүй үнэр. Гэхдээ европчууд сонгино, сармис идээд үнэрийг нь дарахын тулд нэг жижигхээн заль хэрэглэдэг байна. Энэ нь тэд сонгино, сармис идэх үедээ бага зэргийн сүү уудаг байна. Сүү нь эдгээр ногооны хурц үнэрийг дарж өгдөг байна.

Гампанз ба гараасаа сонгино, сармисны үнэрийг нь арилгая гэвэл харин нэг зүсэм лимоноор арчаад усаар зайлвал ямар ч үнэр үлдэхгүй...

Ногоон сонгино, сармисаа гарч байгаа үед нь сайн хэрэглээрэй. Монголчууд бүгд эрүүл байх болтугай!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.