С.Эрдэнэ: АН Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах тэмцэл өрнүүлнэ

Twitter Print
2018 оны 01-р сар 10-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт татварын нэмэгдэл болон бусад асуудлаар хугацаатай мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Я.Санжмятав, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан тэргүүтэй гишүүд оролцов.

Мэдээллийн эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “УИХ-ын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Ардчилсан нам амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж тодотголоо.

Ардчилсан намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт хүргүүлж буй шаардлагадаа,

НЭГ: ТАТВАРЫН АСУУДЛААР

-Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн нь зургаахан хувьд хүрч байсан дундаж давхаргыг татан унагалаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр иргэдийн бодит орлого буурч, аж ахуйн нэгжүүд албан бус секторт орж далд эдийн засаг хөгжих үндэс суурийг тавилаа.

-Онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, инфляци нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал улам газар авлаа.

-Ард түмний унаа болох цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт автомашинд 50 хувийн татвар ногдуулснаар автомашины үнэ 5-6 сая төгрөгөөр огцом өслөө.

-Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төмөр зам болон 45 мвт-ын цахилгаан станц барих, Гацууртын алтны ордыг ашиглаж эхлэх, Дулааны цахилгаан станц 3-ыг 250 мвт-аар өргөтгөх төслүүдийг явуулж эдийн засгийн өсөлтийг тогтвортой, өндөр хэмжээнд хүргэх,

ХОЁР: АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛААР

-Агаар, орчны бохирдлыг бууруулах чиг, үүрэг бүхий төрийн байгууллагын бүтцийг бий болгож тогтвортой ажиллуулах,

-Ардчилсан намын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах Ипотекийн 8 хувийн, 5 хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна.

-Багануур, Налайх, Шарын гол зэрэг уурхайнуудаас нүүрс угааж гаргах аж ахуйн нэгжүүдээ дэмжих,

-Багануур, Налайх дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу дагуул, хаяа хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах,

-Сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч авах, маск зүүж гэр хорооллын айл өрхүүдээр явж утаатай танилцах гэх мэт аргацаасан, гал унтраах ажил хийхийн оронд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодит үр дүнтэй ажил хэрэгжүүлэх,

ГУРАВ: ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛААР

-60 тэрбумаар бүрдсэн байж болзошгүй Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйгүй МАН-ын 65 гишүүнтэй бүлэг Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй.

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хэлэлцүүлгүүд нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулиудыг зөрчсөн арга хэлбэрээр явуулж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байна.

-Өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан авсан санал нь нийт ард түмний дуу хоолой болж чадахгүй,

-Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгосон гэх төсөл нь шүүх эрх мэдлийн тогтолцоог улс төрийн намуудын гар хөл болгох, Ардын хянан шалгах хороо гэгч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеийнхээ харгис байгууллагыг сэргээж, өөрсдийн хязгааргүй эрхээ хуулиар баталгаажуулахыг эрмэлзэн олонхдоо дулдуйдан Үндсэн хуульд гар дүрэхээр ханцуй шамлан дайрч байгааг эрс эсэргүүцэц байгаа зэргийг дурдсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Захө

      (202.179.31.21) 2018-01-11 14:34
      • 0
      • 0

      МАН-ын 65 эв нэгдэлтэй байж хөтөлбөрөө зоригтой хэрэгжүүлээч,АН эрдэнтээс болоод та нөхдийг яахаа мэдэхгүй орондоо унтаж чадахгүй хөрөнгийн төлөө өөр замаар шалтаг хайгаад эсэн бусын зүйл ярьж ард түмэнд хайртай дүр эсгэж байгааг мэдэрч байна уу.АН засаг барсан үе ард түмэнд таалагдаагүйгээс сонголтоо хийсэн.Сонголт МАН тул мөрийн хөтөлбөрөө зөв хэрэгжүүл буруугаа зас. Задрахаа боль.

      Хариулах

    • Mongol eh

      (173.79.109.64) 2018-01-10 23:35
      • 0
      • 0

      Erdene ih hutsah uymaa mongold baihgui hunii orond songuuli uguuleed heleheer toohgui baij tatvar avah bolohoor bailgaad torgono gener bas uud bolson hunii orind mungu idej gazar feeremdej hanahgui hulgaich uymaa bidniig gerter suuj baihad gazartai mini zarchihaad henegch ugui urgudul chiregdel bolgoj bai bairiig mini butsaaj 10 saya tugruguur ugsuniig uaahav munguu nitsaaj abahaar huutsulduhuur shuuhuuded heleed daramtlaad argagui baidald oruuldag uym bna lee shuu humuusee erdenees hol yavaarai

      Хариулах

    • Зочин

      (207.229.175.160) 2018-01-10 20:29
      • 0
      • 0

      АН хамгийн бузаруудаас бүрдсэн нам. МАН ч ялгаагүй. МАН,АН аас бурхан баысан ч бүү сонгоорой доо. Сая Баттулга гэж хулгайчыг сонгож тэнэгтсэн шиг юм болов оо.

      Хариулах

    • zochin

      (202.9.41.106) 2018-01-10 16:01
      • 0
      • 0

      erdene guai tanai namin har baasnuudiin har gai odo hurtel urgeljilj bna. zasgiig ogtsruulj, ih hurliig taraagad hen garch ireed goe bolgoh ym. tanai nam goe bolgohuu yhsen nohoin baas. MAN ch gsn dee heden awilgachidaa barij ofshoorchdoosoo idej uusniig ni salgaj chadahgui bol yaj zasag barihwdee. odoo ene zasag tur ogtsorsn ch es ogtsorson ch daraagiin songuuild MANAN-g songoh irged oldohuu? 2uulang ni tur bariulah songolt hiij uzlee. shudrga ajillaad ard tumnii nuruug teniilgej chadsangui shuudee. odoo tgd yah ym 3 dgch huchniih l songoj taarnshdee.

      Хариулах

    • Ли Хө

      (180.149.78.99) 2018-01-10 15:20
      • 0
      • 0

      Талбай дээр Ерөнхий сайд УИХ-ын дарга сайд нарын мануухайг босгож сүнсийг нь зайлуулах заслыг чадалтай бөө нараар хийлгэх хэрэгтэй.Тэгээд дараа нь мануухайг шатаах..

      Хариулах

    • Ли Хө

      (180.149.78.99) 2018-01-10 15:20
      • 0
      • 0

      Талбай дээр Ерөнхий сайд УИХ-ын дарга сайд нарын мануухайг босгож сүнсийг нь зайлуулах заслыг чадалтай бөө нараар хийлгэх хэрэгтэй.Тэгээд дараа нь мануухайг шатаах..

      Хариулах

    • Ли Хө

      (180.149.78.99) 2018-01-10 15:03
      • 0
      • 0

      МАН-ын офшорчид авлигачдаас болж байгаа.МАН мэргэшсэн хулгайч нараа сайдаар томилж идүүлж уулгасны гай.

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.183) 2018-01-10 14:46
      • 0
      • 0

      АН-ын олиггүй юмнуудаас болж улс орон маань хямарсан байх шүү!!!

      Хариулах