“Алтан өд 2017” наадмын шилдгүүд тодорлоо

Twitter Print
2018 оны 01-р сар 09-нд 20:54 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ой, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2017” наадам Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болж өнгөрлөө.

Тус наадамд нийт 100 гаруй уран бүтээлчид зохиол, бүтээлээрээ оролцож, шилдэг найман төрөлд шилдгүүдээр тодруулжээ.

Монголын зохиолчдын эвлэлээс 2001 оноос хойш зохион байгуулж буй 2017 наадмын “Алтан өд” шагналтнуудыг танилцуулбал,

Яруу найргийн төрөлд М.Амархүү -“Ес дэх зүүдний аниргүй эрвээхэй”

-Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрөлд Б.Номинчимэд –“Аугаа эрин”

-Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд Ц.Ганболд -“Цэцүүхэй”

-Хүүхдийн зохиолын төрөлд Ц.Энхтүвшин- “Аз жаргалтай үлгэрүүд”

-Утга зохиолын орчуулгын төрөлд Б.Сувддулам-“Пигийн амьдрал”

-Жүжиг, киноны зохиолын төрөлд Д.Жамъян- Кино зохиолууд

-Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд - О.Содномпил тэргүүтэй Уран зохиолын судлал шинжлэлийн редакци

-Шог хошин болон баримтат уран зохиолын төрөлд З.Ядмаа - “Цаг цагийн цагаан дурсамж” тус тус шалгарлаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.