Хятадын армийн экс өндөр албан тушаалын бас нэг генералыг баривчлан хорилоо

Twitter Print
2018 оны 01-р сар 09-нд 19:22 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн том армийг удирдаж асан Хятадын армийн генералыг албан тушаалын наймаа, авлигын хэрэгт холбогдуулан баривчлан хорилоо.

Хятадын улсын мэдлийн төв хэвлэл Синхуа мэдээллийн агентлаг Хятадын чөлөөлөх армийн хамгийн залуу коммандлагч гэгдэж байсан, эдүгээ 66 настай Фанг Фенгхуйг хээл хахуул өгч, авалцсан, түүгээрээ цэргийн шүүх болон прокуроруудыг хахуульдаж байсан гэсэн үндэслэлээр сэжиглэн өнөөдөр баривчлан хорьсон хэмээн мэдээллээ.

Тэрбээр Хятадын хүчирхэг армийн төв комиссийн гишүүн байсан бөгөөд мөн хээл хахуулийн хэрэгт холбогдон Бээжин дахь гэртээ амиа хорлосон Армийн генерал Занг Янтай хамтран ажиллаж байсан бөгөөд армийн дундаас авлига, хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэн онилогдоод байсан сүүлийн "бар" юм хэмээн мэдээлэлд дурджээ. 

Хятадын хүчирхэг Цэргийн төв комиссийн улс төрийн газрын дарга асан генерал Занг Ян Хятадын Ардын чөлөөлөх армийн өндөр хэмжээний албан хаагчдыг хамруулан шалгаж буй хээл хахуулийн хэргийн мөрдөн байцаалт, шалгалтын явцад амиа хорлосон хамгийн өндөр албан тушаалтанд тооцогдож байна. 

Генерал асан Занг Ян

Синхуа агентлагийн мэдээлснээр 66 настай генерал Занг Ян Ардын чөлөөлөх армийн Төв комиссийн дэд дарга асан Гуо Бошинг болон Шу Кайхоу нартай хамт цэргийн сахилга батыг ноцтой зөрчиж, албан тушаалын наймаа, хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм.  

75 настай генерал Гуо Цэргийн төв комиссийн дэд даргаар 2002-2012 онд ажиллаж байсан бөгөөд цэргийн цол хэргэм, албан тушаал наймаалцаж, хээл хахууль авсан хэргээр бүх насаар хоригдох ял авсан. Мөн төв комиссийн дэд дарга асан Шу 2004-2014 онд уг албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2015 онд 75 настайдаа мөрдөн байцаагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад байхдаа хорт хавдрын улмаас шоронд нас барсан юм. 

Мэдээлэлд тэрчлэн Занг асар их үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан бөгөөд түүнийхээ санхүүгийн эх үүсвэрийг тайлбарлаж батлаж чадаагүй аж. Амиа хорлох хүртлээ тэрээр гэрийн хорионд байжээ. 

Түүний амиа хорлолтыг цэргийн том албан тушаал хашиж явсан хүнээс гарамгүй, хариуцлага хүлээхээс зугтсан хулчгар, үлгэр дууриалгүй, ичмээр үйлдэл хэмээн Цэргийн төв хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Тэрчлэн энэхүү мэдээнд Хятадын коммунист намаас авлига, хээл хахуулийн эсрэг хийж буй компанит ажлын нэг нь Гуа болон Шу генералуудын албан тушаалаа ашиглан хөрөнгөжсөн, мөн хээл хахуулиар албан тушаал наймаалцан дэвшсэн хүмүүсээс армийг тэр чигт нь цэвэрлэх бөгөөд Зангийн хэрэгт холбогдоод амиа хорлосон явдал нь Армийн нэр хүндийг дэндүү гутаасан үйл явдал боллоо гэжээ. 

Ардын чөлөөлөх армийн Төв комиссийн дэд дарга асан генерал Гуо Бошинг болон генерал Шу Кайхоу нар

Гуанжоугийн эх сурвалжийн мэдээлснээр Занг генерал Гуо генералд хахууль болгож 25 сая иен буюу 3.7 сая доллартой тэнцэх хэмжээний мөнгө өгсөн гэжээ. Зангийн Гуанжоу дахь тансаг гэр, зуслангийн эдлэн газар их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг цэргийн мөрдөгчид шалгажээ. 

Зангийн албан тушаалаа ашиглан цэргийн албан тушаал цол хэргэм наймаалцсан, хээл хахууль авсан хэрэгт түүний хамтран ажиллагсад, олон найз нөхөд холбогдоод байгаа. Тэрээр амиа авч одсон нь тэднийгээ хаацайлах, өөр олон булхай илрэхээс айсан хэрэг гэж Гуанжоугийн эх сурвалж тайлбарлажээ. Учир нь генерал Гуо, Шу нараас эхтэй армийн цол, албан тушаалыг хээл хахуулийн аргаар наймаалцан авсан хэрэгт өнгөрсөн 5 жилийн хугацаанд 13,000 цэргийн офицер холбогдон шалгагдаж байгаа юм.

Шалгалтын хугацаанд хэд хэдэн албан тушаалтан мөн амиа хорлох замаар өөрсдийгөө "авч гарчээ".  

Эх сурвалж: South China Morning Post

М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • erdenee

      (202.21.117.42) 2018-01-10 19:21
      • 0
      • 1

      mohgold iim shudarga shuuh zasaglal hezee bii boloh be ard tumen huleej bna udaan huleehgui shuu ard tumen boson shuu...

      Хариулах

    • Тянь Фу Тай

      (180.149.78.99) 2018-01-10 12:06
      • 0
      • 2

      Манай Ми даргын хамаатнууд баригдаад л байдаг.Ми даргыг хэзээ барьж шалгах вэ?

      Хариулах